Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.
2023-12-19
Хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
2023-12-19
Хиймэл нуур байгуулж, гадаргын усыг түлхүү ашиглахыг үүрэг болгов
Орон нутгийн хамгаалалттай газрыг байгальд ээлтэй болгон, хүрээлэн байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг хангах, экосистемийг алдагдуулахгүйгээр иргэдийн амралт чөлөөт цагаа байгальд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллалаа.
2023-12-19
Э.Болор-Эрдэнэ: Нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй
Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үйлчилдэг тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнээс тодрууллаа.
2023-12-18
Т.Батцогт: Х.Нямбаатар хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлж байна
Өнөөдөр (2023.12.08) Нийслэлийн Ардчилсан намаас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэн ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ Үндсэн хуулиараа тунхагласан хуульт засаглалтай улс билээ.
2023-12-18
Түгжрэл, шатахууны хомсдолыг шийдэж чадахгүй эрх баригчдад хүүхдүүдийг хохироохоос өөр арга алга уу
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ийнхүү хүүхдүүдийн боловсролоор “тоглох” шийдвэр гаргасны дараа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бүр ч гайхам мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсныг тэрбээр мэдэгдсэн. Эл зохицуулалтыг ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл буюу түүхэнд байгаагүй удаан хугацаагаар мөрдөх гэнэ. Хүүхдүүдийг цахимаар хичээллүүлбэл түгжрэл буурна. Гэтэл үүн дээр нэмж дугаарын хязгаарлалт яагаад хийхээр болсны учрыг л иргэд ойлгохгүй, гайхаж ядан байна. Улмаар түгжрэл, шатахууны хомсдолыг шийдэж чадаагүй эрх баригчид автомашинуудын тал хувийг нь автоматаар зогсоох шийдвэр гаргалаа хэмээн хардахад хүрлээ.
2023-12-18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сан бий болгоно
Ирэх онд 465 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байгаа тул цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй компаниудад өгөхгүй.
2023-12-16
Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрснээс татгалзаж эхэллээ
Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй.
2023-12-15
Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн, сайжруулна
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахаар ажиллаж буй. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж байгаа юм.
2023-12-15
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгоно
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэж, аж ахуйн нэгж, компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна. Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2023-12-14