Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар яриа хэлэлцээ хийх нь

Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжив. “Чингис хаан”-ы буудлын хүчин чадал, зорчигчийн үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны оргил ачааллыг харгалзан орон нутгийнхыг “Буянт-Ухаа” руу шилжүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж. Ингэснээр орон нутгийн зорчигч, ачааны урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай, түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэх, тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.
2024-01-11

Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна

Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.
2024-01-10

Х.Нямбаатар: Гадаад дахь Монголчуудаа метроны бүтээн байгуулалтад оролцооч, тэнд авдаг цалинг нь өгье гэж урьсан

Японы талаас АХБ-ны ТЭЗҮ-г гаднын компани хэрэгжүүлбэл, зардал хэт өндөр гарна. Харин бид барьж өгвөл 1.7 тэрбум ам.доллароор барьж байгуулна хэмээжээ. Олон улсын тендер зарлаж, гаднын компаниар бариулбал 1.5 тэрбум ам.доллар болно. Хот өөрсдөө менежментээ хийгээд, санхүүжилтээ өөрсдөө босгоод, шалгарсан компаниар бариулбал 1.3 тэрбум ам.доллар барих хувилбар байгаа аж.
2024-01-10

ТАНИЛЦ: Шинэ автобуснуудыг Улаанбаатарт оруулж ирэх төлөвлөгөө

2024 оны гарахын өмнөхөн Yutong автобуснуудын эхний ээлж Улаанбаатарт ирсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын мэдээлснээр "Дараагийн ээлжинд 50 автобус өнөөдөр Эрээнд ирнэ. Ингээд хоёр хоногийн зайтай 50, 50 автобус ирэх юм. Нийт 12 удаагийн таталтаар 600 автобус 2024 оны хоёрдугаар сарын 4-н гэхэд Улаанбаатарт ирнэ гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байна" гэв.
2024-01-10

Нийслэлд нийтийн байр 768 байна 

Хяналт шалгалтад бүх байрыг хамруулсан бөгөөд нийт 8046 зөрчил илрүүлсэн байна. Тэр дундаа хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартыг мөрдөөгүй, гал гарах эрсдэлтэй зэрэг зөрчил түгээмэл байгааг тогтоосон аж. Уг нь нийслэлийн ИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам баталсан нь өдий хүртэл хүчин төгөлдөр юм байна. Гэвч бодит байдалд уг журмыг төдийлөн мөрддөггүйг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолжээ. Нөгөө талаар дээрх журмын зарим заалтыг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн гэв.
2024-01-10

Х.Нямбаатар: "Тэнүүн огоо" компанийн дөрвөн автобус баазыг хот авсан

АТГ-аас шалгалтын явцад "ногоон автобус"-нуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоосон байна. Тиймээс АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Улмаар 134.5 тэрбум төгрөгийн хохирол гарсан гэх үнэлгээний байгууллагын дүгнэлт ч гарсан гэнэ. Нийт хохирлоос 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан аж. Битүүмжилсэн хөрөнгөд “Тэнүүн огоо” компанийн дөрвөн автобус бааз орсныг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр онцоллоо.
2024-01-09

Дараагийн ээлжийн 50 автобус Эрээн хот руу хөдөлжээ

Нийслэлийн иргэдэд үйлчлэх дараагийн ээлжийн 50 шинэ автобус БНХАУ-ын Yutong Bus компанийн үйлдвэрээс Эрээн хот руу хөдөлжээ. Эдгээр автобус нь маргааш тус хотод ирэх юм байна. Ингэснээр 600 шинэ автобуснаас 85-ыг нь нийлүүлж байна.
2024-01-09

Сэлбэ голын мөсийг сэтэлж, далан босгож байна 

Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юуны түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ” хэмээв.  Мөн “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Халиа, тошинтой байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан усны түвшин бага багаар нэмэгдэж буй. Дэнжийн мянга орчим, 39 дүгээр сургуулийн урд хэсэгт нөхцөл байдал хүндрэх төлөвтэй. Тиймээс Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын, Сонгинохайрханы Тохижилтын хэлтсийнхэн газар дээр нь ажиллаж, арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, голын мөсийг техникээр хагалж, сэтлэн, суваг гаргаж буй гэнэ. Мөн гаргасан мөсөөр нь далан босгох зэрэг арга хэмжээ авч байна” гэв. 
2024-01-09

Нийтийн байрны орчны аюулгүй байдал алдагджээ

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.
2024-01-09

 Хотын татварын 32 тэрбум төгрөгөөр юу хийх вэ 

Бид энэ онд 32 тэрбум төгрөгийг хотын албан татварт төлнө. Ийм хэмжээний мөнгөөр бид нийслэлийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэсэн үг юм. Гэсэн ч улаанбаатарчууд төлсөн татварынхаа хэрээр үйлчилгээ авч, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагддаг бил үү. Харин ч хамаг эрхээ хориулж, цагдуулж, аюулгүй орчинд тааваараа амьдрах боломжоо улам л хязгаарлуулсаар байна. Үндсэндээ хотын хэмээх тодотголтой албан татвар бидний амьдралд төдийлөн нэмэр болдоггүй, үр өгөөж нь мэдэгддэггүй гэж хэлж болно. Гэтэл нийслэлийн удирдлага уг татварыг хоёр дахин нэмэх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргаж, энэ сарын 1-нээс мөрдүүлж эхэллээ. 
2024-01-09

Усны түвшин 14 хоногт 10-20 см нэмэгдэж байна

Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй.
2024-01-08

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын нөлөөлөлд өртсөн 76 нэгж талбарыг чөлөөлжээ

2023 онд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнгийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэж буй 45 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг 2023 онд гүйцэтгэжээ.
2024-01-08

Нийслэлээс мал, эзэнгүй нохой, муур гаргах захирамжийг эрчимжүүлнэ

Хот стандарттай тул суурин газарт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх нь зохимжгүй, малын гаралтай өвчлөл гарах, тархах зэрэг эрсдэлтэй учраас нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг Хотын дарга үүрэг болгов.
2024-01-08

Нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлжээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
2024-01-08

"Ойрын хоёр сарын хугацаанд цацах давс, бодис хангалттай байгаа"

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
2024-01-08

 Оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна 

Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал өнгөрсөн бямба гарагт мэдээлэл хийж, оюутнуудыг энэ он дуустал автобусаар үнэгүй зорчуулна хэмээн мэдэгдэв. Тэрбээр “2024 он дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн зардалд 12.3 тэрбум төгрөг төсөвлөснийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан” хэмээсэн юм. 
2024-01-08

 Урт цагааны барилгыг нураахаар түрээслэгчдийг нь албадан гаргажээ 

Түрээслэгчдийг албадан нүүлгэхээр НОБГ, нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл иржээ. Цагдаагийн бүрэлдэхүүн барилгыг “бүсэлсэн” байв. Барилга руу ороход эргэн тойрон ундуй сундуй, үүдэнд нь том оврын ачааны 2-3 машин зогсчихсон, түрээслэгчид ачаа бараагаа зөөж байлаа. Барилгын зүүн захын хэсэгт үйлчилгээ эрхлэгчид ачаа бараагаа зөөж байхад алт, мөнгөний дархан “Энэ хэсэг хувийн өмч учраас нураах ёсгүй. Тиймээс манайх нүүхгүй. Ер нь юу болоод буйг ойлгохгүй байна” гэсэн юм. 
2024-01-08

 “Хүйтэрсний улмаас замд цацсан давс, бодис хөлдчихөөд байна” 

Цас их орсноос шалтгаалан нийслэлийн гудамж, талбай, явган хүний зам нэлэнхүйдээ халтиргаатай боллоо. ТҮК болон холбогдох байгууллагын ажилчид цас цэвэрлэхэд хүндрэлтэй, хүрзээр цохиод ч дийлэхгүй, цас, мөс нь барьцалдаад салахгүй байгаа талаар дурдсан. Мөн иргэд цахим орчинд “Цацсан бодис давс мөн үү, эсвэл тос уу. Өвлийн дугуйтай ч халтираад явахгүй байна. Үүнийгээ шалгаж янзлаач ээ”, “Давс байхгүй болохоор өөр бодис цацсан юм биш үү” хэмээн шүүмжилж байлаа. Түүнчлэн явган зорчигчид “Хотын замд гутал, хувцас тэсэхгүй нь. Гэртээ очоод гутлаа хурдан арчихгүй бол замд цацсан бодист түлэгдчихээд байна”, “Элгэн гутал хоншоор өсгийгөөрөө цайрчихаад арилахгүй юм” хэмээн шүүмжлэх болсон. 
2024-01-08