Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолтой болгох санаачилга гаргалаа

Сургуулийн удирдлагуудын зүгээс цайны газрын хүний нөөц, орчинг шийдвэрлэх, мөн хамгийн чухал нь хууль эрх зүйн орчинг өөрчилж, шинэчлэх
2024-02-23

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор төлөвлөгөө боловсруулж байна

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийн техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2024-02-22

Яармагийн гүүрний урд хэсэгт өндрийн хязгаарлалт унажээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унажээ. Улмаар хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас ачаалал түгжрэл үүссэн.
2024-02-22

Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-нд зохион байгуулахаар товлолоо

Энэ хаврын Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулах товыг нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Уг өдрөөр хотын төв замуудыг хааж, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдгээрээс онцлох арга хэмжээ нь “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн юм. Өнгөрсөн онд уг тэмцээнд 30 орноос 30 мянга гаруй хүн оролцжээ
2024-02-21

Утааны эсрэг уралдаан зарлажээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл, шинэ санаа, оновчтой гаргалгаа бий болгох зорилгоор “Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд” сэдэвт уралдааныг Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбооноос зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцагчид, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уг уралдааныг зарлажээ
2024-02-21

Метро барьж байгуулах ажилд 333.0 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг  Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.   Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. 
2024-02-21

Жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ

БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын болон Цагдаагийн удирдах газар хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд гадаадын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гадаадын иргэн олноор зорчдог газруудыг камержуулах, эргүүл, хяналтын үйл ажиллагааг сайжруулах, “жуулчин цагдаа” ажиллуулах, гэмт хэргийн хохирогч болсон иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөл бүрдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 
2024-02-21

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
2024-02-21

Цас орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдлээ

Сэлбэ голд халиа, тошин үүссэнтэй холбоотойгоор мөсийг нь хагалан зөөж, Туул голд буюу Сонсголонгийн гүүр орчим дасгаж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар уг ажил тав дахь өдрөө үргэлжилж байв. Мөсийг шөнийн цагаар зөөж буйг Геодез, усны барилга байгууламжийн газрынхан мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтэрч, цас орсны улмаас халиа ихсэж, Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдсэнийг албаныхан нь хэллээ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл 200 гаруй айл усанд автах эрсдэл үүсээд байгаа аж. Гэсэн ч мөс зөөх, далан барих зэрэг ажил нь дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ
2024-02-21

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар хэлэлцээр байгуулна

УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уржигдар ОХУ-ын Москва хотод “Роснефть” компанийн удирдлагатай уулзжээ. Энэ үеэр манай талаас энэ онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг нь тогтвортой байлгах талаар хэлэлцсэн бөгөөд дээрх компанийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээлэв. Дээрх ажлын хэсэгт УУХҮЯ, АМГТГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан аж
2024-02-21

Үерийн эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцжээ.
2024-02-20

Гал түймрээс дөрвөн хүүхдийг авран хамгааллаа

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж,
2024-02-20

Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм
2024-02-19

П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.
2024-02-19

НИТХ ээлжит бусаар хуралдаж, 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 13.00 цагаас хуралдана.
2024-02-19

Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа, тошин бий болж, шар усны үер болох эрсдэл үүссэнийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ. Тэр дундаа Сэлбэ гол дагуух газрууд шар усны үерт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа. Тус голын халиа нь даландаа тулж, зарим хэсгээрээ давж хөлджээ. Тиймээс эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд голын мөсийг гаргаж, зөөх ажлыг эхлүүлсэн байна
2024-02-16

Баянгол дүүрэгт байрладаг дэлгүүрт гал гарлаа

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн дэлгүүрт өчигдөр гал гарлаа. Энэ талаарх дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан 16.04 цагт хүлээн авсан байна. Өчигдөр 18.40 цагийн байдлаар манай сонины дугаар шилжих мөчид галыг бүрэн унтраагүй байлаа
2024-02-15

2023 онд 7.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засвар хийжээ

2023 онд барилга угсралт, их засварын ажлын нийт дүн 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.1 хувиар өссөн байна. Дотоодын барилгын хувийн компаниуд нийт үнийн дүнгийн 93 хувийг дангаараа хийж гүйцэтгэжээ. Дотоодын барилгын компаниуд Улаанбаатар хотод хамгийн их дүнтэй буюу 3.47 их наяд төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бол Өмнөговь, Дорноговь аймгийн гүйцэтгэл эхний тавд бичигдэж байна. Улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн нийт ажлын гурван их наяд төгрөг нь орон сууцны барилга, 2.5 их наяд төгрөг нь орон сууцны бус барилгын үнийн дүн эзэлжээ.
2024-02-15