“Их хотын бүсгүйчүүд 2024”: Салбар бүрийн шилдэг эмэгтэйг тодруулав
Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
2024-03-08
Ирэх 7 хоногоос нөөцийн мах худалдаанд гарна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.
2024-03-07
Нийслэлийн засаг захиргааны шинэчилсэн төлөвлөгөөг танилцууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.
2024-03-07
Үндэсний музейн захирлаар мэргэжлийн хүн томилохыг шаардлаа
Монголын үндэсний музейн ажилтнуудын төлөөлөл Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлэх болсноо өчигдөр мэдээлэв. Үүний гол шалтгаан нь тус музейн захирлаар мэргэжлийн бус хүнийг томилох шийдвэрийг салбарын сайд нь гаргасантай холбоотой. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж
2024-03-07
Архитектур, хот төлөвлөлт, байгалийн шинжлэлийн мэргэжилтэн дутагдаж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус яамны захиалгаар MMCG компанийнхан эл судалгааг хийжээ. Тэд 19 салбарын ажил мэргэжлийн 2035 он хүртэлх эрэлт хэрэгцээг тооцоолон гаргасан байна. MMCG компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн энэ үеэр 2035 он гэхэд ажиллах хүчний оролцооны түвшин ямар байх болон эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг танилцуулав
2024-03-07
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил 50 хувьтай байна
Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулахтай холбоотойгоор цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, цогц байдлаар шийдвэрлэхээр хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Хоёр хэлхээт эл шугамыг барьснаар Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 болгон нэмэгдүүлэх юм
2024-03-07
Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө тэмцэнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах хэд хэдэн арга хэмжээний нэг нь “Охид ба активизм” чуулган юм. Энэхүү чуулган нь охидын эрхийн асуудлаар эерэг өөрчлөлт авчрах шинэ санал, санаачилга гаргах, манлайлах боломжийг оролцогчдод олгох зорилготой аж. Чуулган энэ сарын 9-нд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн ордонд болно
2024-03-06
Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.
2024-03-06
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажил дарга нарт алга
Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж, хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн хотын захирагч амлаж байв. Гэвч тэрхүү шинэчлэлийн хүрээнд автобусны хүртээмж сайжирсангүй, бодит байдалд төдийлөн өөрчлөлт гарахгүй байгааг иргэд хэллээ. Түгжрэлийг бууруулж, автобусны хүрэлцээг сайжруулах тухай жил бүр ярьсаар ирсэн ч аль ч дарга нь шийдэл олоогүй л байна. Парк шинэчлэл хийснээс хойш хүртээмж сайжирсан, эсэхийг уржигдар сурвалжиллаа. Нийтийн тээврийн оргил ачааллын үе нь 07.30-09.00, 16.30-20.00 цаг байдаг. Энэ үеэр ажил, хичээлдээ, гэр лүүгээ яарсан иргэд автобусанд амжиж суухаар уралдан гүйх дүр зургийг аль ч буудлаас харж болно. МУИС-ийн хойд талын автобусны буудалд 16.30 цаг гэхэд оюутнууд голдуу байв. Зарим нь таксинд суухаар гараа өргөнө. Адил зорилготой цөөнгүй хүн зогсож байгаа тул өрсөж таксинд суухын тулд олны хөлөөс зайдуу очин, гараа өргөх нь ч харагдана
2024-03-06
Богдхан ууланд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ
“Талын Монгол”-ынхон Богдхан ууланд байрлах Хэрэмхэн зогсоолд өөртөө үйлчлэх дэлгүүр нээжээ. Уг дэлгүүрт тухайн брэндийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг амтлах боломжтой. Ингэхдээ бүтээгдэхүүнийг худалдагч тэнд байхгүй. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний тавиурт байрлах QR кодоор дамжуулан төлбөрөө төлөх нь. Энэ бол үйлчлүүлэгчдэдээ итгэж буйн илрэл хэмээн зарим иргэд үзжээ.
2024-03-05
“Улаанбаатар смарт карт” ХХК-д байгаа дата мэдээллийг нийслэлд шилжүүлнэ
Уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан юм. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
2024-03-05
Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах аянд нэгджээ
Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нэг сар үргэлжлэх тус аянд НЗДТГ нэгдэж байна.
2024-03-05
Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 57 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.
2024-03-05
Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар иргэдтэй уулзжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад тус дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Хайлааст, Дэнжийн мянга орчмын найман хорооны Засаг дарга оролцсон юм. Хайлааст бүс нь Чингэлтэй дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
2024-03-04
Түр хаасан явган хүний замыг нээлээ
Монгол Улсын Их Сургууль оюутан, багш, судлаачид, ажилтнуудынхаа сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “орчин, нөхцөл, боломж”-ийг бүрдүүлэх мөн тус сургуулийн хичээлийн байрны барилгуудыг сэргээн засварлах, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан барилга байгууламж нураалтын ажил хийгдэж байх үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж сургуулийн орчмын явган хүний замыг түр хашаалан хаагаад байсан юм.
2024-03-03