Үерийн эрсдэлтэй бүс дэх байгууламжуудыг албадан буулгах ажил эсэргүүцэлтэй тулгарав
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
2023-08-31
Стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой
Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" тухай заалтыг хэрэгжүүлэх журам Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан.
2023-08-30
Өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаагаас Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан.
2023-08-29
Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
2023-08-29
81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2023-08-29
Иргэд хувийн машинаа унахаас татгалзах хэрэгтэй гэв
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гаргасны зэрэгцээ уг асуудлыг хариуцсан сайд хүртэл томилсон атал тэгш, сондгойгоос өөр шийдэл гаргаж чадсангүй гэж олон нийт үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийв. Түгжрэлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээллийг тэрбээр өглөө.
2023-08-29
“Жуулчны тээвэрт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй”
Тэгвэл тус шийдвэр жуулчин тээвэрлэх үйлчилгээнд хамаарахгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга энэ тухай захирамж гаргахдаа онцлог үйлчилгээ, үйл ажиллагаа бүхий хэд хэдэн байгууллагын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй зорчуулахаар шийдвэрлэсний дотор жуулчны тээвэр багтжээ.
2023-08-28
Танилц: Шинэ “Драгон төв”-ийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв өнөөдрөөс /2023.08.25/ Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
2023-08-26
Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах үүднээс наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14 хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах хотын даргын захирамж гарсан.
2023-08-25