“Хүннү молл” дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог шилжүүлжээ
Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Яармаг орчмын зорчих хөдөлгөөний урсгал сайжрах юм” хэмээсэн байв. Буулгасан гэрлэн дохиог хаана байрлуулсныг нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийнхнээс тодруулахад “Хүннү молл” их дэлгүүрийн урд байрлах гэрлэн дохиог Яармагийн 118 дугаар цэцэрлэгийн зохицуулгагүй явган хүний гарц руу шилжүүлсэн. Учир нь шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар явган зорчигчид нэвтрэх нь бага байсан” гэлээ.
2023-09-14
Хохирлоос сэргийлэхийн тулд судлах, эрсдэлийг тооцох шаардлагатай
Харин барилгын ерөнхий зураг, төлөвлөгөөнд хагас зоорийн давхар нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай гэсэн тэмдэглэгээ л бий” хэмээн ярив. Үүнээс гадна автомашин нь усанд автан, багагүй хэмжээний төлбөр төлж засуулсан иргэдийн нэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны оршин суугч Ч.Амарбаяр “Автомашин руу ус орж, цахилгаан эд анги нь гэмтсэний улмаас хоёр сая төгрөгөөр засуулсан. Машины будаг халцарч, толь хагарч, шил арчигч зэрэг нь эвдэрснийг үнэлгээний компаниар тогтоолгон, даатгалын компанидаа мэдүүлсэн. Гэтэл даатгалын компанид автомашины иж бүрэн даатгал хийлгээгүй тул нөхөн төлбөр олгож чадахгүй гэсэн” хэмээв.
2023-09-13
Хотын төвөөс Хөшигийн хөндий рүү явдаг нийтийн тээврийг зогсоожээ
Хөшигийн хөндий-120 мянгат чиглэлд нийтийн тээврийн унаа хүртээмжтэй, тогтмол явуулж чаддаггүйн шалтгааныг дээрх байгууллагынхан зорчих хөдөлгөөний урсгал бага байдагтай холбон тайлбарладаг. Тус чиглэлд зорчигч тээвэрлэдэг автобусны тоог нэмэх хүсэлтийг аялал жуулчлалын байгууллагуудаас өнгөрсөн зун удаа дараа гаргасан ч хүлээж аваагүй. Тэгэхээр эл шийдвэр жуулчдын урсгал саарсантай холбоотой байж болзошгүй юм.
2023-09-13
Нэхмэлийн шарын сүүлчийн байрыг нурааж, суурин дээр нь үйлчилгээний төв барих нь
Буулгасан долдугаар байранд 33 айл байсан. Анхнаасаа цэцэрлэг барина гээгүй. Найман жилийн өмнө батлуулсан А даалгаврын дагуу үйлчилгээний төв барина. Нэгдүгээр давхарт нь дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудыг оруулах юм. 33 айлын байрыг нураачихаад, газарт нь орон сууц барихгүй бол болохгүй шүү дээ. Гол шалтгаан нь энэ” гэв. Харин тус хорооны даргатай холбогдоход ажлаа хүлээн аваад долоо хонож байгаа тул энэ талаар мэдэхгүйгээ хэлсэн. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай хомс байхад орон сууцын барилгыг хяналтгүйгээр нэмж бариулаад байгаагийн тод жишээ нь энэ болжээ.
2023-09-12
Яармагийн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь маргааны сэдэв болов
Үүнээс шалтгаалан өчигдөр Яармагийн зам дагуух зогсоолуудад автобус хүлээсэн иргэдийн бөөгнөрөл үүссэн юм. Зарим иргэн “Нэгдүгээр эгнээгээ чөлөөлсөн юм бол түүгээрээ автобус явуулаач ээ” хэмээн бухимдаж байсан бол нэг хэсэг нь “Тусгаарлах хашлагыг буруу байршилд буюу бараг л хоёрдугаар эгнээнд тавьснаас болоод түгжрэл үүссэн” хэмээж байв. Түүнчлэн хотын төвөөс Яармаг руу чиглэсэн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь буруу гэдгийг ч цөөнгүй хүн хэлж байлаа.
2023-09-12
Хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ
Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн ажиллана.
2023-09-08
Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг.
2023-09-07
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэх шийдэл алга
Орон сууцын нийлүүлэлт ийм өндөр байгаа тул зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж чадвал гэр хорооллынхныг орон сууцжуулах, улмаар яндангийн тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах нэг хөшүүрэг болно гэсэн үг. Гэтэл орон сууцын үнэ өссөөр, зээлийн хүртээмж муу, санхүүжилт саатсан зэрэг нь эрэлт, нийлүүлэлтийн “уулзварыг” зөрүүлж иргэдийн байранд орох боломжийг улам багасгасаар байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн М.Хас-Очир “Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 55 ам метр, хуучны орон сууцыг 160 сая төгрөгөөр худалдан авахаар борлуулагчтай нь тохирч, ипотекийн зээлийн хүсэлтээ “Голомт” банканд өгөөд зургаан сар өнгөрлөө.
2023-09-06
Сэлбэ гол дагуух үерийн түр далангийн шороог зөөв
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цагаас өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл хийлээ. Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав.
2023-09-05
Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ
Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой.
2023-09-05