Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Орон сууцын айлуудын хэрэглээний усны үнийг нэмжээ 

Улаанбаатар хотод усны үнийг нэмэх болсон шалтгааны талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбатаас тодруулахад “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлж, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж буй. Гэрээнд усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж тусгасан” гэв. 
2023-10-26

Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг тодрууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна.
2023-10-25

Их сургуулийн дэргэдэх анхны усан бассейн 25 метр урт

ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко хэлэхдээ “Тус салбар сургууль нь орос хэл, Оросын Холбооны Улсын боловсролын стандарт, арга зүй, мөн мэдээж Оросын соёлыг сонирхдог бүх хүмүүсийг татах цэг байх болно. Бид энэхүү усан бассейныг усан спортоор хичээллэж, усан спортоос таашаал авах боломжийг хүүхэд залуучуудад олгох зорилготой энэ объектыг өнөөдөр ийнхүү нээж байна. Энэхүү  их сургуулийн усан бассейн нь улаанбаатарчуудын хувьд усан спортоор хичээллэх шинэ талбар болох юм” гэв.
2023-10-25

Нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын байрны давхардал, хийдлийг арилгана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна.
2023-10-23

МАН: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжлээ

Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх  ёстой гэж үзлээ.
2023-10-23

Зам засварын ажлын явц 87 хувьд хүрчээ 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Улмаар авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд улсын хэмжээнд авто зам, гүүрийн засвар арчлалтад онцгойлон анхаарч буй бөгөөд өнгөрсөн баасан гаргийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц дунджаар 87 хувьд хүрснийг мэдээллээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрсэн аж. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2, баруун, зүүн болон говийн бүсийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Засвар арчлалтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөсөн гэнэ. 
2023-10-23

Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд чууллаа

НЗДТГ-аас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн
2023-10-21

“Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөг боллоо

Мөн үеэр хог хэрхэн үүсдэг, хогийг хэрхэн зөв ангилан ялгах, хаягдлыг хэрхэн ашиглаж болох талаар мэдлэг ойлголт, үүнтэй холбоотойгоор батлагдсан
2023-10-20

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан
2023-10-20

600 гаруй компанийн барилгын ажил царцаж, дампуурахад хүрсэн гэв 

Тэд “2009 онд тогтоосон, өдрийн 19 300 төгрөгийн тарифт цалингаар 2023 онд ажил гүйцэтгэх боломжгүй”, “Цалингаа нэм”, “Төр залилан хийж, хуучин тарифаар ажил гүйцэтгүүлэхээр хүчиндэж байна” гэх зэргийг бичсэн уриа лоозон барьжээ. Тэдний гол шаардлага нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын төсөв, ажилчдын цалингийн хэмжээг нэмүүлэх, үүн дээр магадлал хийлгэх аж. ТББ-ын төлөөлөл энэ талаар “2024 оны улсын төсөв хэлэлцэж эхэллээ. Бид бага төсвөөр барилга бариад, гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа. Үүнээс болж 600-гаад компанийн барьж буй барилгын ажил царцсан” гэв.
2023-10-20

Газрын наймаачдын балаг Бага тойрууг тойрсонгүй

Эзэмшлийн газраасаа хумслуулсаар өндөр барилгад бүчүүлсэн, тэр хэрээр үзэгдэх орчин, орон зайгаа хязгаарлуулсан аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд цөөнгүй. Ялангуяа хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг Бага тойруу орчимд бусдын орон зай, эзэмшилд халдсан ийм нүсэр барилга сүүлийн үед дэндүү олширлоо. Хэзээ, хэн босгосон, юу болох нь тодорхойгүй барилгын “араг яс” ч хаа сайгүй.
2023-10-19

Х.Нямбаатар: Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн анхны төслийг боловсрууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-10-18

Х.Нямбаатар: "Тэнүүн огоо" компанитай хийсэн гэрээг цуцалсан, "ногоон" автобусыг авахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ногоон автобус"-ыг нийслэл худалдаж авахгүй. "Тэнүүн-Огоо" компанитай хийсэн гэрээг өчигдөр (2023.10.17) цуцалсан. 
2023-10-18

Хотын дарга хувийн хэвшлийнхнийг дэмжихээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
2023-10-18

Түгшүүрийн “дохио”, түлшний туршилттай өвөл 

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ. 
2023-10-17

Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй

Залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм
2023-10-16

2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд байна

Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл
2023-10-16

Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн
2023-10-16