“Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг сох дутжээ
Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан “ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа танилцуулав. Тэд олон удаа шаардсаны эцэст холбогдох байгууллагуудаас хагас дутуу зарим баримт, материал авчээ. Гэхдээ энэ нь шинэ хэмээн тодотгоод засаж, будсан 100 хуучин автобусных биш, голдуу өмнөх гэрээ байсан гэнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “2022 оны хоёрдугаар сард нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарын багцад 318 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. А/04 тушаалаар сайд уг мөнгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлсэн.
2023-11-09
“Урт цагаан” төвийг яаралтай чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.
2023-11-08
Урт цагааныг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг дэмжиж, 3122 иргэн санал өгөөд байна
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
2023-11-08
"Урт цагаан"-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг 3122 дэмжжээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
2023-11-08
Халтиргаа гулгааны улмаас 214 иргэн гэмтжээ
“Элентра” загварын суудлын автомашин нуурт осолдож, живснээс хоёр хүн амиа алдсан хэрэг Баян-Өлгий аймгийн Өлгий сумд өнгөрсөн ням гарагт болсон. Үүний дараа өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумд мөн ийм тохиолдол гарчээ. Тус сумын Цагаан дэрс багийн нутаг, Өргөн гарам хэмээх газар дахь Хэрлэн голд “Приус-30” загварын автомашин сууснаас дотор нь зорчиж явсан гурван хүн усанд осолджээ. Аймгийн Онцгой байдлын газрын аврагчид дуудлагын дагуу тухайн газарт очиход Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд зорчигчдод тусламж, үйлчилгээ үзүүлэхээр авч явсан байсан гэнэ. Усанд унаж, осгосон иргэдийн нэгийнх нь бие эмнэлэгт хүргэгдсэний дараа эрс муудан, нас баржээ.
2023-11-08
Залууст өөр нийгмийг зураглах боломж олгох ёстой
“Өнөөдөр автобус удаан хүлээгээгүйдээ үнэхээр баяртай байна” гэж шахцалдсан олны дунд зогсох хоёр охин ярьж байлаа. Монголын, ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд тулгамдсан асуудал залуу үеийнхний өдөр тутмын амьдралд ийм л нөлөө үзүүлж байна. Автобус удаан хүлээхгүй байх, шахцалдсан ч хамаагүй түүнд багтаж суух нь монгол хүүхэд, залуусын хувьд азтай явдал болтлоо нийгэм доройтсон нь энэ. Уг нь автобусаар саадгүй, аюулгүй зорчих зэрэг нь иргэдийн наад захын хэрэгцээ байх ёстой. Гэтэл манай хот ийм нөхцөлийг ч бүрдүүлж чадахгүйд хүртлээ арчаагүйтэж байгааг хүүхдүүдийн ярианаас ойлгож болно.
2023-11-07
Гэр хороололд “What3words” хаягжилтын систем нэвтрүүллээ
“What3words” гэдэг нь хаягжилтын систем юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд интернэтгүй үед ч энэхүүаппликэйшнийг ашиглан, түргэнийэмнэлэг, онцгой, цагдаа дуудаж боломжтой. Мөн томчууд гэртээ урьсан зочны өөдөөс нь угтаж, “Одоо зүүн, дараа нь баруун, чигээрээ яв” гэх зэргээр заах шаардлагагүй. Тохиолдлын гурван үг сонгон, өөрийн байгаа газраа тодорхойлоод хаягаа танилдаа илгээснээр хаягийн илэрц тодорхой “замчилна”. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшихийг уриалсан. Улмаар эхний ээлжид E-Mongolia системийн “Ekids”-тцагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн байна.
2023-11-07
Автобусаа шинэчилж, зогсоолоо шийдсэний дараа төлбөртэй бүс тогтооно гэв
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар “Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цагаас есөн км цаг болж буурсан. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ байдал үргэлжилбэл 2040 онд тэг зогсолт болох нь. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоо гарсан. Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлагад үндэслэн түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, бүсийн тогтолцоо бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт тавив.
2023-11-06
Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ
Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны буудал чиглэлд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж буй
2023-11-03
Х.Нямбаатар: "Урт цагаан"-д хууль бусаар алт хайлуулж, химийн бодис ашиглаж буйг шалгуулна
Хотын дарга "Иргэд өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаанд ulaanbaatar.mn сайтад хандаж, санал асуулга идэвхтэй оролцоорой хэмээн хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. "Урт цагаан"-ы байрыг түрээслэгчдэд аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээсэн юм.
2023-11-03
Улаанбаатар хот гар урлал, ардын урлагийн төрлөөр “Бүтээлч хотууд”-ын эгнээнд нэгдлээ
Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг ЮНЕСКО-оос зарлалаа. “Улаанбаатар хот” гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгджээ. Эдгээр хотуудыг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей томилдог юм. Тэрбээр “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэсэн байна.
2023-11-03
Нийслэлийн урсгал зардлыг хэмнэж, агентлагуудад бүтцийн шинэчлэл хийнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
2023-11-02
Хот төлөвлөлтийн асуудлаар Хятад Улстай хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-11-02