Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 12.4 км/цаг байна

лаанбаатар хотыг нийт 9 бүсэд хувааж, өдөрт дунджаар хэдэн км/цагийн хурдтай байгааг харуулах бөгөөд Их тойруугийн бүсэд өдөрт дунджаар 12.4км/цаг – 16.4км/цаг буюу хамгийн бага хурдтай байгаа аж.
2023-12-12

Тендер сонгон шалгаруулалтыг энэ ондоо багтаан зарлаж дуусна

Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо  багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан
2023-12-11

"Улаанбаатар хотод 2 сая жорлон байна"

Нүхэн жорлонгоос салах асуудал бол эцсийн дүндээ Засгийн газрын биш, иргэдийн л оролцооны асуудал юм
2023-12-11

А.Энхжаргал: Агаарын бохирдол үргүйдэлд хүргэж байгаа

Химийн гаралтай, хортой бодисыг зайлуулах, устгах үйлдвэр манай улсад алга байна
2023-12-11

Орон сууцын үнэ есөн хувиар өсжээ 

Улаанбаатар хотод арваннэгдүгээр сард орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс ес, өмнөх сарынхаасаа 1.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Шинэ орон сууцын ам метр нь өнгөрсөн сард дунджаар 4.04 сая төгрөгийн үнэтэй байсан аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.68 төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Тэгвэл хуучин орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.58 сая байжээ. Ийм орон сууцын үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр (4.21 сая төгрөг), Сонгинохайрханд хамгийн хямд (2.57) байсныг мөн дурдав. 
2023-12-11

 Их тойрууг “эзлэх” санаархал буюу 1500 барилгын зөвшөөрөл

“Мөргөл уул” хэмээх компани өнгөрсөн намар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн хашаанд худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай 20 гаруй давхар барилга барьж эхэлсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Хотын дарга болоод удаагүй байсан Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд эрчээ авсан унтууцал, шүүмжлэлийн мөрөөр тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй газарт холбогдох албан тушаалтнуудыг дагуулан очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэрбээр энэ үедээ эмнэлэг, сургуулиудын газраас “эмтэлж” өндөр барилга барьдаг явдал сүүлийн үед гаарсныг онцлоод, цаашид үүнийг таслан зогсоохоо мэдэгдсэн юм. Нийтийн эрх ашгийн үүднээс тухайн барилгын ажлыг зогсоож, “Мөргөл уул” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахаа зарласан. Ингэхдээ аж ахуйн нэгжийг хохироохгүйн тулд газрыг нь өөр бүсэд нөхөж олгохоор холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байдаг. 
2023-12-11

Онцгой байдлын газарт 690 сая төгрөгийн техник, багаж хэрэгслийг гардууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс нийслэлийн Онцгой байдлын газарт гамшигтай тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан 690 сая төгрөгийн үнэ бүхий техник, багаж хэрэгслийг тайлангийн хурлын үеэр гардууллаа.
2023-12-10

"Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал"

УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. 
2023-12-08

Монголын хүүхдийн ордны албан хаагчдыг шагналаа

Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 11-39 дэх жилдээ ажиллаж буй 13 албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулсан юм.
2023-12-08

Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.
2023-12-07

417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн зүгээс НЗДТГ болон яамд дахь дэд, салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж эхэллээ.
2023-12-07

"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.
2023-12-05

Шинэ “Хангарди” ордны Б блокийн ажлын явц 89 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Зорчигч тээвэр гурав” баазын барилгын угсралт, Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
2023-12-04

Шинэ автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
2023-12-04

Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгоно

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн  өмчид бүртгэж, аж ахуйн нэгж,  компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна. Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн  цэвэр, бохир усны шугам  сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2023-12-04

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.
2023-12-02

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулав.
2023-11-30

Нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ

Хотын дарга “Алтай” хотхоны орц, гарцын зураг төсөлд дахин тодотгол хийж, асфальт бетон зам хийлгүй, осол аваар гарсан үед хуулж, засвар хийх боломжтой чулуун зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2023-11-30