Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

2000 гаруй хилчин ёслолын жагсаал хийнэ

Монгол Улсын Хил хамгаалах байгууллага түүхт 90 жилийн ойгоо Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Уг баярын арга хэмжээнд эх орныхоо хил хязгаарыг хоногийн 24 цагийн турш нүд цавчилгүй хамгаалсаар ирсэн 2000 гаруй хилчин дайчид баярын ёслолын жагсаал толилуулахаас гадна, хил хамгаалалтад ашигладаг техник хэрэгслийн жагсаалыг сонирхуулна. 
2023-07-20

"Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан албан бус мэдээллийг өөрийн орны төрийн байгууллагатай холбох нь зохимжгүй"

ОХУ-ын ерөнхий прокурорын газраас “Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай” албан бичгийг ирүүлсэн.
2023-07-20

30 мянган заарт харх агнах зөвшөөрөл олгожээ 

Тодруулбал, заарт хархны сүргийн бүтэц, тоо толгойг зохицуулж, байгалийн тэнцлийг хангах зорилгоор 30 мянган бодгалийг агнуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ ажлыг Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ЗӨСҮТ, холбогдох сумдын ЗДТГ-аасан амьтны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах аж. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан, заарт харх агнасан тохиолдолд төлбөр хураамжаас бүрэн чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан салбар яамд хүргүүлээд буй гэнэ. 
2023-07-19

Хулгайд алдагдсан процесорыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Мэдээллийн дагуу шалгаж, хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоон
2023-07-18

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг хэлэлцлээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
2023-07-18

Хугацаат цэргийн алба хаагчид их сургуульд элсэн орлоо

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагчид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэн амжилттай өгч, улмаар Дотоод хэргийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд тус тус элсэн орлоо.
2023-07-18

Хураан авсан 10 тарвагыг хувьдаа завшсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 82, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явахын эсрэг 5
2023-07-17

Шилдэг эсээний эздэд “Гадаадад туршлага судлах сургалтад хамрагдах"  батламж гардууллаа

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-т зориулсан арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг" сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах" батламж гардуулж, баяр хүргэв.
2023-07-16

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр тохиож байна

Түүхт ойн энэ өдөр Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, “Цагдаагийн болон Цэргийн тангараг, давтах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавъяат хуульч цолыг 1 алба хаагч, Төрийн дээд одон медалиар 40, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 3, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 8, хугацааны цолоор 18 алба хаагч тус тус шагнуулжээ. 
2023-07-15

Мөрдөн байцаах албанаас "төрсөн" 9 дэх Гавьяат хуульч хурандаа Б.Энхбат

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Бямбаагийн Энхбат өнөөдөр /2023.07.15/ Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ.
2023-07-15

Монгол ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан улс боллоо

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод 2023 оны долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2023-07-15

Соёолонгийн уралдааны явцад 3 хүүхэд мориноос унажээ

Соёолон насны морины уралдааны явцад мориноос унасан 3 хүүхдийг Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үзүүлжээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байсан тул хүүхдүүдийг ар гэр, уяач нарт нь хүлээлгэж өгчээ.
2023-07-12

Уралдааны замд 4 хүүхэд мориноос унаж, эмч үзлэг хийжээ

Үндэсний Их баяр наадмын өчигдрийн тойм мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа гэх дуудлага өгчээ. Улмаар мэдээллийг авсан даруйд камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба Б үүргэвчээ авсан аж.
2023-07-12

Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсан зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна.
2023-07-11

Төөрсөн 13 хүүхдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

Бага насны хүүхдүүдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж, утасны дугаар бүхий бугуйвчийг тараах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна
2023-07-11

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа

Нийслэлд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга долоодугаар сарын 5-8-ны хооронд төвийн зургаан дүүргийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх захирамж гаргасан. Тэгвэл өдгөө эрсдэл төдий л буураагүй тул Нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргаж, төвийн зургаан дүүрэг дэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долоодугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл сунгасан юм.
2023-07-08

Иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламж үзүүлж эхэллээ

Нийслэл Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөл байдлын үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд Нийслэлийн онцгой комисс /НОК/-т мөнгөн тусламж, эд материал, хүнс, техник хэрэгсэл, шатахууны тусламж үзүүллээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн байдлаар НИТХ-ын 20 төлөөлөгч нийт таван сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК 0.6 сая, "Ачит" ХХК 100 сая төгрөг буюу нийт 112.4 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд буй.
2023-07-07

Шүүхээс "Авлига хороолол"-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар тайлбар гаргалаа

Сүүлийн үеийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар авлига хороолол гэх нэршилтэйгээр тухайн газрыг шүүхээс хууль зөрчиж “Эм Энд Жи констракшн” ХХК-д олгосон мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тараагаад буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан шүүхээс дараах тайлбарыг гаргалаа. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023-07-07