Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Арван цагийн хугацаанд 577 согтуу жолоочийг илрүүлсэн байна

“Уусан бол бүү жолоод” арга хэмжээг хяналт шалгалтын хуваарийн дагуу энэ оны есдүгээр сарын
2023-09-30

Их мастер С.Билгүүн долдугаар байрт орлоо

“Ханжоу 2022”Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо.
2023-09-28

Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ 

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан байна. 
2023-09-28

Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулга

Жендерийн үндэсний хорооноос “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
2023-09-27

Цэц: Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. 
2023-09-27

Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан гэв

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн нэгээс допинг илэрсэн талаарх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сараас хойш дуулиан тариад буй билээ. Улсын арслан Б.Бадарч уг асуудалд нэр холбогдсон юм. Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр эл асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдсан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэв. Хуулийн дагуу бол допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураадаг. 
2023-09-27

Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэнгүй

Дунд суудлын хуралдаан Цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй боллоо. 
2023-09-27

Нээлттэй өгөгдлийг бодлогын шийдвэр гаргахад ашиглах талаар хэлэлцүүлжээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нээлттэй Нийгэм Форум болон Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав.
2023-09-27

Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг жил бүр тайлагнана 

Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчилсан төлөвлөгөө батлах аж. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлэхээр болжээ. Энэ тухай зөвлөмжийг сайд нар болон Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст өгсөн байна. 
2023-09-27

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 356 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган
2023-09-26

Хууль бус ан агнуурыг таслан зогсоов

Хууль бусаар ан амьтан агнахыг завдаж байсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар ан амьтан агнасан 2 иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
2023-09-26

Найзынхаа картнаас мөнгө авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцов

Шүүгдэгч М нь хамт ажилладаг найзынхаа гэрээс нь гар утасны кейсний хавтсанд байсан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр
2023-09-26

 Дэлхийн допингийн эсрэг байгууллага манай улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа

Үүний талаар Д.Амарбаясгалан “Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2023 оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, ажиглалтын жагсаалтад орууллаа. Манай улс тэдгээр дүрмийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтойгоо нотолж чадсан. Үүсээд байгаа асуудлыг цаашид яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно” хэмээн мэдээлжээ. 
2023-09-25

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ын удирдах ажилтнуудын авлига авсан гэх хэргийг шалгаж дууслаа

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ын удирдах ажилтнуудын авлига авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
2023-09-25

А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нар холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзлаа

Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2023-09-23

Дээд шүүх Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс татгалзлаа

Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-09-22

Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдлыг хангалттай гэж үнэлэв

Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдлыг хангалттай гэж үнэлэв
2023-09-22

Төмөрзамчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

Төмөр замын өртөөний албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав
2023-09-22