Дээд шүүхийн шүүгч БНТУ-ын дээд шүүх, Шүүхийн академид зочлов
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо.
БНТУ-ын дээд шүүхэд зочлох үеэр Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Февзи Илдирим, Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Мустафа Салдирим, Шүүхийн академийн Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
2023-11-17
Хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь
Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс хэвлэл мэдээлэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг чухалчлав.
2023-11-17
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.11.16)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
2023-11-17
Шүүх эрх мэдэлд итгэх итгэлийг сэргээхэд анхаарахыг зөвлөлөө
Монгол Улсын Засгийн газрын нээлттэй урилгын дагуу Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж, айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
2023-11-16
Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны таамаглалыг гаргана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон салбарын удирдлагууд хөдөлмөрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, мэргэжлийн холбоод болон холбогдох байгууллагуудтай уулзаж, санал хүсэлт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэв.
2023-11-15
Барилгын техникийн дүгнэлтийг гурван тохиолдолд гаргана
Барилгын тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу барилга өмчлөгч, эзэмшигч нь барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй. Нийслэлийн хувьд уг дүгнэлтийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага болох Хотын стандарт, хяналтын газар тодорхой заасан тохиолдлуудыг харгалзан гаргадаг.
2023-11-15
Д.Гэрэл: Анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийнэ
Монгол Улсын парламент анх удаа хүний эрх, жендерийн өөрийн үнэлгээг хийх гэж байгаатай холбогдуулан хүний эрхийн үндэсний зөвлөхөөр ажиллаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум”-ын ерөнхий зохицуулагч Д.Гэрэлээс зарим зүйлийг асууж, тодруулав.
2023-11-14
460 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хураажээ
Давхардсан тоогоор 1400 нэр төрлийн 98 557 ширхэг, 572 литр, 237 кг, 460 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ. Эдгээрийг эрх бүхий албаныхны хараа хяналт дор устгах юм байна. Мөн хуурамч шошготой 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн хурааж авчээ.
2023-11-14
Ч.Цогтжаргал: Хугацаат цэрэг орой унтаад, өглөө сэрээгүй тул үзлэг хийхэд нас барсан байсан
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр, Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа С.Баяр-Очир нар оролцлоо.
2023-11-13
“Хүний эрхийн ойлголтгүй улс төрч, төрийн албан хаагчдаас шалтгаалж хуулийн хэрэгжилт сул байна”
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, зөвлөмж гаргажээ. Манай улсын хувьд хүний эрхийг хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт зохих түвшинд хүрсэн. Гэвч монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй ажилладаг, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой.
2023-11-13