Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Онцгой байдлын сургуулиас боловсруулсан номуудын агуулгыг хэлэлцлээ

Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ
2023-12-06

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр нийт гишүүн орны олонхын саналаар Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдов.
2023-12-05

Төмөр замын дүрэм, журмыг зөрчиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30.458, мөрдөн байцаалтын 4138 хэрэгт хяналт тавьж, нийт 284 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5, Авлига, албан тушаалын 3, болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
2023-12-05

ШҮҮХ: Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад ирээгүй нь цагдан хорих үндэслэл болсон

Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн таван үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
2023-12-05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ

Өнгөрсөн баасан гаригт СХД-ийн шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 1 сарын хугацаатай цагдан хориулах прокурорын санал ирсэн талаар бид мэдээлсэн. Тус саналыг СХД-ийн шүүх татгалзсан ч прокуророос тус шийдвэрийг эсэргүүцэн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.
2023-12-04

Нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжтэй худалдан авах гэрээ байгуулж, өөртөө давуу байдал бий болгожээ

АТГ эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 805 хэрэг шалгагдаж байна.
2023-12-04

ZARIG.MN сайтыг хаасан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 116 тоот зөвшөөрөл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 9/6-8665 тоот шийдвэрийг тус тус үндэслэн zarig.mn цахим хуудаст Монгол улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг шүүхийн шийдвэргүйгээр, захиргааны байгууллагаас хязгаарласан ноцтой асуудал үүсгэж, улмаар олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлахын зэрэгцээ сэтгүүл зүйн үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын шууд оролцоотойгоор цензур тогтоож байгааг Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд болох Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв эрс буруушаан эсэргүүцэж байна.
2023-12-04

Zarig.mn сайтынхан суултаа зогсоожээ

Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурорын байгууллага гаргаж, журамд заасан үндэслэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос тус сайтын домайн нэрийг "Зөрчилтэй нэрсийн жагсаалт"-д оруулж, Монголоос нэвтрэх хандалтыг хаагаад байгаа билээ. Үүнийг эсэргүүцэж, тус сайтынхан тодорхойгүй хугацаагаар Сүхбаатарын талбай суулт зарлаад байсан. Тэгвэл сая суултаа зогсоожээ. Учир нь Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаяр нар ирж, маргааш буюу арванхоёрдугаар сарын 04-нд ширээний ард сууж ярилцахаар болжээ.
2023-12-03

Монгол Улсад бусдад үрчлэгдсэн 1.478 хүүхэд байна

Хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, өрх “толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВНА.
2023-12-03

Zarig.mn сайтыг хаасныг эсэргүүцэж, тодорхойгүй хугацаагаар суулт зарлалаа

Zarig.mn сайтыг хаасныг эсэргүүцэж, тус сайтынхан тодорхойгүй хугацаагаар суулт зарлалаа
2023-12-03

Zarig.mn цахим сайтын хандалтыг хязгаарласантай холбогдуулан ХЭҮК Цагдаагийн ерөнхий газарт хандлаа

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар албан бичгээр Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандсаны дагуу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Zarig.mn” цахим сайтын хандалтыг бүхэлд нь хязгаарласан байна.
2023-12-03

Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл хүлээн авна

ХЭҮК-иос хүүхдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тодорхой судалгаа хийж буй. Үүний хүрээнд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл авч эхэлжээ. 
2023-12-03

Н.Учрал: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үг бүр нь надад таалагддаггүй. Гэхдээ хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарлах ёсгүй

ZARIG.MN сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад сэтгүүлчид шаардлага хүргүүлж байна.
2023-12-02

Zarig.mn сайтыг хүчээр хаав

Zarig.mn сайтыг хаасан нь Үндсэн хууль зөрчсөнөөс гадна иргэдийг мэдэх эрхийг боомилсон хэрэг юм
2023-12-02

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
2023-12-01

Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах цогц тогтолцоог бүрдүүлсэн хэмээн өндрөөр үнэллээ

Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах цогц тогтолцоог бий болгоход Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний оруулсан хувь нэмрийг үнэлж Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-өөс шагнаж урамшуулжээ.
2023-12-01

"Ногоон автобус"-ны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татжээ

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.
2023-12-01

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав.
2023-12-01