Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөр, халамж

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын үйлчилгээг салбар бүрээс нь санхүүжүүлэх санал гаргав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар “Эрхэм нандин сувд” ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл аюулгүй орчинд хөгжүүлэх, боловсрол олгох, сэргээн засах, асаргааны үйлчилгээг мэргэжлийн түвшинд нэг дор цогцоор нь үзүүлэх төвийг байгуулах хэрэгцээ шаардлага байгааг судалж, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын судалгааны ажлын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023-01-28

ХЭҮК-т ирсэн нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж авахтай холбоотой гомдлуудыг хэлэлцэв

ХЭҮК-ээс холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зөрчлийг тухай бүр залруулах, нийгмийн даатгалын хууль, журамтай холбоотой иргэдэд мэдээлэл хүргэж ажиллахыг санууллаа.
2023-01-26

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулах юм байна.
2023-01-26

С.Зулпхар: Бид бүртгэж байхдаа 50 мянган мэдээллийг зассан

Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн зөрүүтэй байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
2023-01-17

Н.Учрал: Иргэнд мэдээлэл хүргэхэд мэдээллийн зөрүүтэй байдал саад болж байна

Төрийн байгууллага өөрт байгаа мэдээллээ солилцож чадахгүй байна. Цаашид үүнд анхаарч засна. Өчигдрийн байдлаар е монголиа цахим хаяг руу нэг агшинд 300 000 иргэн орж байна. Ердийн үед 17 000 хүн ханддаг. 15 дахин их ачааллаж байна. Тиймээс дата төвийнхөө серверийг сайжруулж cloud болгож, ачааллаа тохируулах зорилт тавина.  Цаашдаа мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгана.
2023-01-17

ХНХЯ: Мэдээллээ засуулсан иргэдэд хүүхдийн мөнгийг нь нөхөж олгоно

Үндэсний статистикийн хороо болон ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Төр хүүхдийн мөнгийг гурван сая төгрөгөөс дээш орлоготой 9 хувиас бусад өрхөд олгоно хэмээж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт өрхийн бараг 91 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй гэсэн цахим хариу авсан юм.
2023-01-17

Жижиг зээл олгож эхэллээ

Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.
2023-01-16

Хөдөлмөрийн арбитрын дүрэм батлагдлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долдугаар сард Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 147.3-т заасны дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
2023-01-06

“Хүүхдийн эрх, хамгаалал” судалгаа хийнэ

“Хүүхдийн эрх, хамгаалал” судалгааг ДЭМБ-ын боловсруулсан Дэлхий Дахины Сургуульд Суурилсан Эрүүл Мэндийн Судалгааны аргачлалаар 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын хүрээлэн хамтран гүйцэтгэнэ.
2023-01-05

Улаанбаатарын 2 дүүрэг, нэг аймгийн 1500 өрхийг хөдөлмөр эрхлэлтийн төсөлд хамруулна

Туршилтын төсөл 2023-2027 онд хэрэгжиж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгждэг “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийг сайжруулах суурь судалгааг хийж, туршилтын төсөл боловсруулан шаардлагатай хүний нөөц бэлтгэх, сургалтын арга зүйг тодорхойлох, сургалтын материал боловсруулах, сургалтын байгууллагын сүлжээг бий болгон Улаанбаатар хотын 2 дүүрэг, нэг аймагт зорилтот бүлгийн 1500 өрхийг хамруулан хэрэгжүүлэх юм.
2023-01-03

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг 9.8 хувиар тогтоохоор боллоо

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдсан байна. Хурлаар Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн нарийвчилсан хуваарь, Аймаг нийслэл дүүргийн нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2023 оны төсвийн хуваарь, Нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардал, даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2022 оны орлогод тооцох хүүгийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
2022-12-30

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын төслийг хэлэлцлээ

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын төсөл боловсруулсныг хэлэлцүүлж, санал тусгах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан, үйлчилгээний зураглалыг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулав. 
2022-12-27

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа

Дархан-уул аймгийн Дархан хотод баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг аймгийн Засаг даргын 2022 оны "Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс томилох тухай" захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс өнгөрсөн өдрүүдэд ажиллав.
2022-12-26

Нийгмийн даатгал, халамжийн салбарын ажилтнуудын чадавхжуулав

нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын чадавхыг
2022-12-26

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах судалгааны дүн гарчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах ойлголт, хандлага, нөхцөл боломж судалгаа”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт гүйцэтгэж, үр дүнг танилцууллаа.
2022-12-22

Жирэмсэн эхийн тэтгэмжээ хэрхэн авах вэ

Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид бүртгүүлэхийн тулд эн тэргүүнд https://ehalamj.mn/ цахим сайтад бүртгүүлэн нэвтрэн орох шаардлагатай. Та E-Mongolia бүртгэлтэй нууц үг нэвтрэх нэрээрээ орсон ч болно.
2022-12-21

Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны санал нэгтгэх хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хэрэгжүүлж буй хууль тогтоомжид тусгагдсан нэр томьёоны ашиглалтын бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид нэр томьёог оновчтой хэрэглэх зорилгоор эрдэмтэн, судлаач, холбогдох мэргэжилтнүүдийн саналыг “Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой нэр томьёоны асуудлаар санал нэгтгэх” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2022-12-20

НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлнэ

НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийг өмнөх хөтөлбөрийн амжилт дээр суурилан, Монгол Улсын Засгийн Газрын Алсын Хараа 2050, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг, ОУ-ын Хүн Ам ба Хөгжлийн Бага Хурлын (ОУХХБХ) Мөрийн хөтөлбөр, 25 дахь удаагийн ОУХХБХ-д илтгэсэн Засгийн Газрын үүрэг амлалт, НҮБ-ын Хүн амын сангийн стратегийн төлөвлөлттэй уялдуулан боловсруулсан аж.
2022-12-16