Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөр, халамж

18 багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ

Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
2023-03-30

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээлгэж өглөө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант хотод баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг Ховд аймгийн засаг даргын 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн "Комисс байгуулах тухай" A/102 дугаар захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ажиллав. 
2023-03-29

 Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг цахимаар зарлана

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд Солонгос хэлний түвшин тогтоох 2023 оны шалгалтын цахим бүртгэлд бүртгүүлж, бүртгэл баталгаажуулсан иргэд зарим зүйлийг анхаарах шаардлагатай гэнэ.
2023-03-29

Францад болсон "Абилимп-2023" мэргэжилийн ур чадварын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээнд 32 орны оролцогчид 43 мэргэжилээр өрсөлдсөн юм.
2023-03-28

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд  үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 
2023-03-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлнэ

Мөн “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлын талаар хэлэлцлээ.
2023-03-22

Францад болох олон улсын уралдаанд манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч оролцоно

Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнийг зорьж буй юм.
2023-03-21

Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалжээ

Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гаас НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд тодорхой сэдэв, чиглэлээр судалгааны ажлууд хийж байна. Үүний дотор “Насанд хүрэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлага, дадал” сэдэвчилсэн судалгааг 2022 онд эхлүүлж, үр дүнгийн шинжилгээг хийж дууслаа.
2023-03-20

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чиглэл өглөө

Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолоор бүх яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын дэргэд зөвлөл ажиллаад 6 жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах уг дэд зөвлөл хуралдлаа.
2023-03-14

17745 хүн ажил хайж бүртгүүлснээс 555 нь ажилд зуучлагджээ

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2700 ажлын байр, 17745 ажил хайгч бүртгэлтэй байна. Мөн 3702 ажил олгогч бүртгүүлж, сүүлийн 10 хоногийн хугацаанд тус системээр дамжин 555 иргэн ажилд зуучлагджээ.
2023-03-13

Мугпу хотын усан боомтод ажиллаж буй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэв

Явуулын үйлчилгээг Пусан хотод суугаа Консулын газар болон Төрийн банкны Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд 50 орчим иргэнд хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүллээ.
2023-03-13

Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлагад дүгнэлт шинжилгээ хийжээ

Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны нэгдүгээр сард 7984 дуудлага мэдээлэл ирсний 1309 нь хүүхдийн эрх, хамгаалал, 728 нь зөвлөгөө хүссэн, 2973 нь мэдээлэл хүссэн, 2971 нь зорилтот бус буюу тасарсан, тоглосон дуудлага эзэлж байна.
2023-03-12

Хөдөөгийн иргэдэд Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй юм.
2023-03-10

2019, 2020 онд шалгалтад тэнцсэн 580 иргэнийг БНСУ-д ажиллах хүчнээр илгээлээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн тэнцсэн байна.
2023-03-01

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 3 дугаар сарын мөнгийг урьдчилж олгожээ

Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгодог. 
2023-02-24

Нийт хүүхдийн 1122.6 мянгад нь өнөөдөр мөнгийг нь олгоно

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд өнөөдөр 1122.6 мянган хүүхдийн мөнгө дансанд шилжиж байна. Үлдсэн хүүхдийн мөнгийг 2 дугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна.
2023-02-17

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандах судалгааг хэлэлцэж санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
2023-02-16

ЗТХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50-90 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино

МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болов.
2023-02-09