Дундговьд хоёр иргэн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 04:10 цагт ОБЕГ-ынхан хүлээн авчээ.
2023-08-30
“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд гарлаа
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.
2023-08-29
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлуудыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас танилцуулав.Тодруулбал Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим нутгаар цахилгаан хязгаарлах юм байна.
2023-08-27
Олон улс болон орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарь батлагдлаа
2023-2024 оны өвлийн улирлын Олон улс болон орон нутгийн хуваарьт хөөрөлт буултын нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хурал 08 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд баталлаа.
2023-08-27
Шилдэг офицер шалгаруулах тэмцээн болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Шилдэг офицер шалгаруулах тэмцээн" гуравдахь өдрөө үргэлжилж байна.
2023-08-26
С.Бямбацогт сайд "ТАМЫН ТАВЬ" автозамыг барьсан этгээдүүдийг цагдаад өгчээ
2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам "ТАМЫН ТАВЬ" гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн. Хачирхалтай нь улсын комисс ч хүлээж аваагүй уг замыг барьсан гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байдаг. Тэгвэл Зам тээврийн хөгжоийн сайд С.Бямбацогт эл ажлыг гүйцэтгэсэн этгээдүүдийг шалгуулахаар цагдаад хандсан талаараа өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.
2023-08-25
2548 автомашинаар 302 мянган тонн нүүрс экспортолж, түүхэн дээд амжилт үзүүллээ
Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 1.412 машинаар 176.576.1 тн, Шивээхүрэн боомтоор 795 машинаар 100.856.1 тн, Булган боомтоор 136 машинаар 9.899 тн, Бичигт боомтоор 180 машинаар 12.592 тн, Замын-Үүд авто замын боомтоор 6 машинаар 256.5 тн, Хавирга боомтоор 19 машинаар 2.323 тн нүүрс тус тус экспортолсон байна.
2023-08-24
Энэ оны байдлаар авто тээврээр 39.3 сая тонн ачаа тээвэрлэжээ
Өнөөдрийн өдрийн байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна.
2023-08-24
“Улаанбаатар-2023” наадмын хаалтын ёслол 20 цагт эхэлнэ
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам нийслэл хотноо найман өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд эмэгтэйчүүдийн 3000м болон эрэгтэйчүүдийн 5000м-ийн кросс гүйлтийн уралдаан болж буй. Улмаар UG Arena-д сагсан бөмбөгийн гурван тоглолт явагдсанаар наадмын тэмцээн уралдаанууд албан ёсоор өндөрлөнө.
2023-08-23
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны IV улиралд ашиглалтад орно
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.
2023-08-22