Бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна
Өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зорилгоор УОК-ын Шуурхай штабаас бүсчилсэн цахим хурлыг зохион байгуулж байна.
2024-02-02
Өнөөдөр -12 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21...-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
2024-02-02
“Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” байгуулав
Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэд улс улсын зах зээл хариуцсан төрийн бус байгууллага байгуулж, тухайн орноос Монгол руу чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж буй. Тухайлбал, БНСУ-аас жуулчин хүлээж авдаг компаниуд хамтран Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо байгуулж, өнгөрсөн жилээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл дээрх холбооны дэргэд “Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага байгуулжээ
2024-02-01
БНСУ-ын талд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцлийг хөнгөвчлөх санал тавив
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр солонгосын талтай Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын үзүүлж эхэлсэн.
2024-02-01
“IrAero” компани Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ
“Хүннү эйр” компани зорчигчийн урсгал багассан гэдэг шалтгаанаар Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгээ өнгөрсөн оны намраас тодорхой хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотод төвтэй агаарын тээврийн “IrAero” компани энэ сарын 28-наас “CRJ 200” хөлгөөр тус чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ. Ингэснээр Монгол болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл хооронд агаарын тээврийн өөр нэг урсгал нээгдэв
2024-01-31