Н.Алтанхуяг: Энэ жилийн төсвийн нөөцийг санхүүжүүлэхэд валютын нөөц хүрэхгүй
энэ жил 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна. Тиймээс энэ төсвийн алдагдлыг нөхөөд, ганц удаа алдагдалгүй төсөв баталъя. Өөрөөр хэлбэл, Монголын гадаадын өрийг 600 сая ам.доллароор нэмэгдүүлэх эрсдэлтэй төсөв батлах гэж буй. Улсад ашиггүй зарлагыг танаад өгөөчээ гэж олон удаа шаардаж, гуйж байгаа.
2022-10-07
Л.Оюунэрдэнэ: Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр, "Өнгөрсөн жил Та бүхний баталсан 2022 оны улсын төсөв бүхэлдээ Цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн билээ. 2022 оны төсвийн бодлогын хүрээнд Монгол Улс Цар тахлын үед эрүүл мэнд, эдийн засаг харилцан хамааралтай тул шат дараатайгаар хатуу хөл хориог суллаж, энгийн амьдралдаа эргэж орох зорилго бүхий эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлсэн.
2022-10-06
2023 оны төсвийн төсөлд 13 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.09.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2022-09-29