Тэтгэвэргүй ирээдүй биднийг хүлээж байна
Монголын нийгмийн даатгалын тогтолцоо буруу байгааг олон улсын байгууллагынхан байнга шүүмжилж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхж үүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү “Монголчууд 50 жилийн ирээдүйгээ харж, бүх иргэнээ тэтгэврийн даатгалд хамруулах хэрэгтэй. Монголд нэг талд нь маш их мөнгөтэй иргэн, нөгөө хэсэгт нь хөгжлөөс хоцорч үлдсэн бүлэг хүн байна. Дундаж давхаргынхан цөөн. Баян, хоосны ялгаа их гэсэн үг. Ирээдүйд өндөр настны тоо улам нэмэгдэх учраас одооноос хуримтлалынсан бүрдүүлж, дундаж давхаргыг зузаатгаж чадвал Монголын эдийн засагт үр өгөөжтэй” хэмээн зөвлөж байв.
2022-02-07