МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замыг хаалаа
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр, эл уулзвараасаа МУИС хүртэл, МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй.
2022-07-01
НҮБ-ын форумд “Шинэ Зуунмод” хотыг байгуулах төслөө танилцуулжээ
НҮБ 20 жил тутамд 1 удаа шинэчлэн баталдаг “Хотжилтын шинэ хөтөлбөр (2016)”-ийн хэрэгжилтийг хангах, түүнд тулгамдаж буй асуудлыг даван туулах зорилгоор 2 жил тутамд “Дэлхийн хотуудын форум”-ыг зохион байгуулдаг. Энэ удаагийн 11 дэх форумд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, урилгаар оролцжээ. Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого, Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын талаар гадаад улс, орнуудтай санал бодлоо солилцлоо.
2022-07-01
Дарханы замын гүйцэтгэл хангалтгүй байвал БНХАУ-ын компаниудын гэрээг цуцална гэв
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг 7 компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа аж. Ерөнхий сайдыг газар дээр нь ажиллахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй байлцаж асуудлыг ярилцлаа. Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулав.
2022-06-30