2023 онд эрчим хүчний импорт 13.2 хувиар өсөв
2023 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 8.5 тэрбум кВт.ц-т хүрчээ. Нийт эрчим хүчний хэрэглээ 4.3 хувиар өссөн байна. Үүнээс цахилгааны 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0.6 хувийг усан цахилгаан станцаар, 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэв.
2024-05-02
Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ
2024 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар Хятадын зүүн хэсгийн Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ. Улмаар тус статистик 30.7 хувиар өссөн талаар Шанхайн гаалийн газраас мэдээлэв.
2024-04-25
Гэнэт цахилгаан тасалдсаны улмаас үүссэн хохирлыг хэн хүлээх вэ
“Манай аймагт цахилгаан байнга тасарч байна. Тасрах болгонд нь хийж байгаа бялуу болон бусад бүтээгдэхүүн хог болно. Мэдээж хэн ч хариуцлага хүлээхгүй. “Гэмтэл гарлаа” гээд л цахилгаан тасалчихдаг. Сайн засаж болдоггүй юм уу” хэмээн Говь-Алтай аймагт нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч цахим хуудсандаа бичжээ. Тус аймагт шороогоор хүчтэй шуурсаны улмаас уржигдар цахилгаан хязгаарлахад хүрсэн байна. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолтын үеэр цахилгаангүй болж, үзэгчид нь гар утасныхаа гэрлийг тусгаж, тоглолтыг үргэлжлүүлжээ. Мөн микрофон, дууны аягүйгээс тэрбээр үзэгчидтэйгээ хамтран дуулсаар уг тоглолт өндөрлөсөн гэнэ. Архангайд ч сүүлийн үед хэд хэдэн удаа цахилгаан тасалджээ.
2024-04-22
Ханги-Мандал боомтоор жижиг автомашин нэвтрэхийг зөвшөөрөв
Ханги-Мандал боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, Хятад хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг эрчимжүүлэх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслээр хил нэвтрэх боломжтой боллоо.
2024-04-18
Канадын сэргээгдэх эрчим хүчний туршлагыг нэвтрүүлнэ
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Чимэдрэгзэн, Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн П.Хийморьсайн нар энэ сарын 15-ны өдөр Канадын Ванкувер хотод ажиллалаа. Мөн Бритиш Колумб мужийн Зохицуулах Хорооны дэд дарга Анна Фунг, Зохицуулагч Блэйр Локхарт, Гүйцэтгэх захирал Юланда Доминго нартай Монгол Улс болон тус мужийн эрчим хүчний зохицуулалтын үйл ажиллагааны талаар санал солилцов.
2024-04-18
Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн бүсийн төслийг шинэчлэн боловсруулна
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгууллаа.
2024-04-10
Гашуунсухайтын авто замын засварын ажилд 29 тэрбум төгрөг зарцуулна
Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100 000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт авто зам” ХХК ажилладаг аж.
2024-04-05