“Газрын тосны үйлдвэрт дутагдах 431 сая ам.долларыг “Эксим” банкнаас зээлэхээр ярилцаж байна”
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Энэтхэг улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилт болон төслийн явцын талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонсжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид тус үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангахаар заасан. Тиймээс газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх, “Петрочайна дачин Тамсаг” компанийн асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм.
2024-10-22
Уул уурхай, аялал жуулчлалтай хосолсон говийн тэнгэр доорх нэгэн өдрийн аялал
Эх орны өмнөд хилийн хамгийн том аймаг Өмнөговь улсын хөгжилд түлхэц өгөх томоохон мега төслүүд хэрэгжиж буй гэдгээрээ ч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээгээрээ ч улсдаа нэлээд дээгүүр “давхидаг” билээ. Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайт гээд газрын хэвлий дэх үүцээрээ аймагтаа төдийгүй, улс орны эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг ашигт малтмалын орд Өмнийн говийн сумуудад бий.
2024-10-14
Монголын геологийн судалгааны өөрчлөлтүүдийг хэлэлцэх нь
Монгол Улсад геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулна. Уг хурлаар геологийн судалгаанд орж буй өөрчлөлт, өнөөгийн байдлын талаар хэлэлцэх аж.
2024-10-07
Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ
Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцох гэнэ. Чуулганд оролцогчид уул уурхайн салбарт тулгамдаад буй асуудал, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн өгөөж, бусад улс оронтой хэрхэн хамтран ажиллах, салбаруудын уялдааг хангах талаар хэлэлцэж байна. 2022 оноос жил бүр зохион байгуулж буй эл чуулга уулзалтаар хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон санхүүжилт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
2024-10-03
“Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сард зохион байгуулах нь
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товложээ. Гурав дахь удаагийн тус арга хэмжээ Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрхны бэлд болно. Энэ үеэр эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий, олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын бүх түвшний оролцогч тал тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ
2024-08-08
АҮЭБ-ын сайд Ц.Туваан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны томилолтоо Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж байгаа аж. Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийв.
2024-07-31
Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий 10 төсөл, хөтөлбөрийн нэг болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг өчигдөр ашиглалтад оруулав. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах нүүрс баяжуулах уг үйлдвэр нь Ази, Номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой юм байна.
2024-06-21
Нүүрсний үнэ 23 хувиар буурчээ
УУХҮЯ-наас гаргасан статистикаас харахад нийт экспорт 2024 оны эхний гурван сарын байдлаар 3,658.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 105.2 сая ам.доллар буюу 2.8 хувиар буурлаа.
2024-06-18