Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“APPLE” Хятадад 25 дэлгүүр нээнэ

“Apple” компани 2012 он хүртэл Хятадад 25 дэлгүүр шинээр нээхээр төлөвлөжээ. Тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр дээрх шийдвэр гарсныг “Brainstorm Tech” мэдээлэв.

Эдүгээ “Apple” Хятадад ганц дэлгүүртэй юм байна. 2008 оны Олимпийн үеэр Бээжин хотод нээгдсэн тус дэлгүүр нь дэлхий даяар тархсан “Apple”-ын жижиглэн худалдааны 219 дэх цэг болсон аж.

Дээрх компанийн гүйцэтгэх захирал Тим Күк урд хөршид хоёр дахь дэлгүүрээ ирэх зун Шанхайд нээх тухайгаа өмнө нь мэдэгдсэн байна. Тус компани жил бүр 25-50 дэлгүүр шинээр нээх зорилготой байгаа юм. АНУ-аас гадуурх худалдаа нь уг компанийн нийт орлогын 60 хувийг бүрдүүлж байгааг “Reuters” тэмдэглэжээ.

Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр тус компанийн ТУЗ-ийн долоон гишүүн дахин сонгогдсон байна. Гэвч өнгөрсөн зунаас Захирлуудын зөвлөлөөс гарсан “Google”- ийн гүйцэтгэх захирал Эрик Шмидтийг орлох хүнийг “Apple” компани өнөөг хүртэл олоогүй байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.