Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Apple” компани шинэ бүтээгдэхүүн гаргалаа

“Apple” компани өнгөрсөн жил 3.38 тэрбум долларын ашигтай ажиллажээ. Тус компанийн брэнд бүтээгдэхүүн болох Iphone гар утас эрэлт ихтэй байж нийт борлуулалтын дөрөвний нэгийг эзэлсэн байна. Ялангуяа дэлхийн гар утасны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Хятадад борлуулалт ихтэй байжээ. Өнгөрсөн жил Mac брэндийн бүтээгдэхүүний борлуулалт 30 хувиар өсч харин Ipod-ийнх 8 хувиар буурсан байна. “Apple” компани өнгөрсөн жил Macbook air болон Iphone бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэгвэл тус компани энэ жил мэдрэгч бүхий дэлгэцтэй шинэ загварын компьютер зах зээлд гаргахаар төлөвлөөд байна. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал Стиб Жобс “Энэ долоо хоногоос худалдаанд гарах шинэ компьютер эрэлттэй байхын зэрэгцээ чамлахааргүй амжилтыг дагуулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Hudson Square судалгааны газар “Мас-ийн борлуулалт маш сайн, харин Ipod-ийн хувьд уг борлуулалт цаашид  буурах хандлагатай байна” гэсэн дүгнэлт хийжээ.
 

Б.Анхбаяр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.