Тус намын дарга Н.Алтанхуяг Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-гоо Баасан гаригт хуралдуулахаар тов зарлажээ. Энэ удаагийн хурлаар АН-ын ротацын сонгуулийн ихэнх тойргийн үр дүнг хүлээн зөвшөөрч, Гүйцэтгэх зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг албан ёсоор баталгаажуулах юм.
Тус намынхан жил бүр дотооддоо сонгууль явуулж, ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийг шинэчилдэг уламжлалтай. Энэ жилийн ротацын сонгууль хэрүүл тэмцэл, талцлаас ангид байж чадаагүй. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул аймгийн сонгууль будлиантай болсон. Уг нь намын дүрэм ёсоор бол Хяналтын ерөнхий хороо аймаг, дүүргүүдэд гарсан маргааныг хэлэлцэж, эцсийн байдлаар шийдэх ёстой байв.
АН-ын гишүүд ч ийм шаардлага тавьж буй. Гэтэл тус намын удирдлагууд ҮЗХ-ны хурлыг яаран товлож, маргаантай тойргуудын асуудлыг хойшлуулсан нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байгаа бололтой. АН-ын зарим гишүүн ротацын сонгуулиар зарим тойрогт гарсан маргааныг ҮЗХ-ны хурлын өмнө эцэслэн шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлана хэмээн сүрдүүлжээ.







0 Сэтгэгдэл