ОХУ-ын Засгийн Газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1,280,700 тун вакцин өчигдөр хүлээн авлаа. Шүлхий өвчнөөс сэргийлэх 2 дугаар ээлжийн уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1,3 сая толгой малыг вакцинжуулах 832,0 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150,0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байна.