Хойд Солонгос, АНУ-ын харилцаа хурцдаж хоёр улсын удирдагчид харилцан бие биерүүгээ хатуу үгс чулуудсаар байна.
Өчигдөр Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын ерөнхий ассамблэйн индэр дээрээс үг хэллээ.
"Дональд Трамп манай улсын ерөнхийлөгч Ким Жон Уныг "Пуужинтай хүн" гэж удаа дараа доромжилсон. Трамп өөрийн хэлсэн үгний үр дагаврыг ойлгохгүй байна. Хэлсэн үгнийх нь хариу өөрийнх нь чадлаас хэтэрсэн зүйл болохыг тэр ойлгох болно. Бид АНУ-ын газар нутагт пуужингийн цохилт өгөхөд хүргэж байна. Дональд Трамп бол биеэ тоосон цөмийн товчлуурын ард сууж байгаа сэтгэцийн өвчтөн. АНУ-ын эдийн засгийн хориг нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрт ямар ч саад болохгүй. Бид цөмийн зэвсэгтэй улс болох сүүлчийн даваанаас цөөхөн алхмын зайнд ирээд байна" гэв
Түүнийг үг хэлсний дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хүлээн авч уулзахдаа нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж, сөргөлдөөнөө зогсоон, хэлэлцээрийн ширээний ард суухыг Хойд Солонгосоос хүссэн байна.
Эх сурвалж: www.yahoo.com