Телевизийн реалити шоугаар дэлхийн од болсон алдарт Кардашины гэр бүлийн гишүүн 20 настай Кайли Женнер бие давхар болжээ. Энэ талаар оддын амьдралын тухай мэдээлдэг "TMZ" сайтад анх дурдсан бөгөөд түүний хүүхдийн эцэг нь раппер дуучин Травис Скотт аж.
Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж албан ёсоор болзох болсон юм.
"TMZ" сайтад бичсэнээр бол хосууд охинтой болж байгаа бололтой. Гэхдээ энэ мэдээлэл одоогоор баттай бус гэнэ. Гэхдээ Кайлиг бие давхар болсныг нотлох өөр нэгэн баримт нь цахим ертөнцөд оруулж буй зурагнууд. Үргэлж халуухан зургаар гоёдог бүсгүй сүүлийн үед хуучин зурагнуудаа ашиглах болж, зөвхөн нүүр нь гарсан зураг л хийх болжээ.
Сонирхуулахад, Кардашины гэр бүлийн тухай өгүүлсэн реалити шоу дэлгэцнээ гараад даруй 10 жил өнгөрчээ. Энэ жил тус теле шоуны 10 дахь улирал юм. Шинэ улирлын гол сэдэв нь ч тодорхой болжээ.