Шинээр хүүхэдтэй болох бүрд ирээдүйн ээжүүд ямар хүүхэдтэй болохыг хүсч буйгаа дотроо бодож, залбирдаг. Гэхдээ эмч таны хүүхдийг дөрвөн мөчгүй хэмээн хэлэх үе тийм ч сайхан санагдахгүй нь тодорхой.
Одоогоос гурван жилийн өмнө Кэйт Уиддон хэмээх эмэгтэйд яг ийм зүйл тохиолджээ. Тэрбээр охинтой болохыг хүсдэг байсан ч 18 долоо хоногийн дараа эмч нар хүүхдийг нь охин бус хүү болохыг нь хэлжээ. Гэхдээ эмч нарт түүнд үүнээс ч илүү муу мэдээг дуулгах гэж байв. Эхлээд эмч нар хүйсийг нь тодорхойлж чадаагүй тул яаралтай хурал хийх шаардлагатай болсон гэдэг. Хурлын дараа эмч нар хүүхдийг нь хүү гэдгийг нь тодорхойлоод зогсохгүй дөрвөн мөч дутуу гэсэн аймшигт мэдээг дуулгав.
Кэйт хүүхдээ авхуулахаар төлөвлөж байсан ч ээж, эгчийнхээ зөвлөгөөг дагаж, хүүхдээ төрүүлэхээр шийдсэн юм.
Кэйт ганц бие ээж байх нь ямар эрсдэлтэй, хэцүү гэдгийг мэдэж байсан ч гэр бүл нь түүнд туслахаар шийдэж,коллежийн сургалтын төлбөрийг нь төлдөг болжээ.
Тэгвэл түүний том хүү Камден өдгөө дороо хоёр дүүтэй ах болсон юм. Өнгөрсөн жил Кэйт мөрөөдлөө биелүүлж, охинтой болсон бол өнөө жил дахин хүү төрүүлжээ. Том ах болсон Камден бага дүүгээ асарч буй бичлэгийг фэйсбук хуудсанд тавьсан бөгөөд өдгөө 8.4 сая хүн үзсэн гэнэ.