Мексикийн үндэсний хоолны нэг, гуакамоли хэмээх нухаш шиг зууш байдаг аж. Авокадо жимсийг нухаад ногоон болон шар нимбэгний шүүстэй хольж, бэлтгэдэг гуакамолийг хүндтэй зочдод зориулдаг уламжлал ч байжээ. Тэгвэл Мексикийн Халиско мужийн мэргэжлийн тогооч нар Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилгоор гурван тонн гуакамоли хийжээ. 25.000 ширхэг авокадо орцонд нь орсон эл зуушийг бэлтгэхэд 1000 хүн оролцсон бөгөөд өнгөрсөн мягмар гариг буюу өчигдөр тус мужийн Амбан захирагч Гиннесийн хорооноос аваргын гэрчилгээгээ гардан авснаа иргэддээ танилцуулсан байна.