ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 18-нд болно. Үүнийг тус улсын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Майя Гришина нотолсныг ТАСС агентлаг уламжилжээ.
Хөдөлмөрийн яамнаас нь баярын өдрүүдийн хуваарьт нийцүүлэн гаргасан уг сонгуулийн өдөр нь ОХУ-ын бүрэлдэхүүнд Крым эргэн нэгдсэн өдөртэй давхцах аж.