Лондоны музей сан хөмрөгөө тус хотын Уайтчепел дүүргийн хуучин муу усны хоолойд цугласан бохирын лагаас хэсэгчлэн авч баяжуулах шийдвэр гаргажээ. Тус хоолойд ариун цэврийн цаас, хүүхдийн живх, бэлгэвч, элдэв тосноос бүрдсэн лаг одоогийн байдлаар 205 метр болоод байгаа бөгөөд жин нь 130 орчим тонн хэмээн үзэж буй. Музейн захирал Шэрон Эмент “Энэ үзмэр үзэгчдэд бид өнөөдөр хэрхэн амьдарч байгааг бодитоор харуулж, их хотын өмнө ямар асуудал тулгардаг, хэрхэн шийдвэл зохих зэрэг асуудлыг олон үггүйгээр дэвшүүлэх болно” хэмээжээ. Музейн захиргаа тус лагаас үзмэр болох хэсгийг хэрхэн авах, мөн хаана байршуулахаа хараахан шийдээгүй байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээллэв