Сири улс задарч болзошгүйг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш мэдэгдээд, Ойрхи Дорнодын тус улсад тавих анхаарлаа сулруулахгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Казахстаны Астана, Швейцарийн Женев хотноо болох Сирийн асуудлаарх ээлжит уулзалт амжилттай болно хэмээн найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ. Сирийн мөргөлдөөнийг зохицуулах зорилготой тус уулзалт 2011 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ.
Астанад одоо болж буй уулзалтад оролцогчид Сирийн чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр дэх, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн түүхэн хөшөө дурсгалд байрлуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох тухай хамтарсан мэдэгдэл хийхээр бэлтгэж байна.