Хятадын Хэнань мужийн Шанцю хотын 10 настай охин Чан Ивэнь мужийнхаа Технологийн дээд сургуульд элсчээ. Гоц авьяастан охин энэ жил дээд сургуулийн элсэлтийн шалгалтад 353 оноо авч босго давсан байна. Түрүү жил мөн элсэхээр шалгалт өгсөн ч 172 оноо авснаар улаан шугамны доор хоцорчихсон юм байна.
Сонирхолтой нь, тэр охин гэрээр сурдаг. Өөрөөр хэлбэл, түүнд эцэг, эх нь хичээл заадаг, улсын болон хувийн ямар нэг сургуульд явж байгаагүй аж. Охины аав “Яваандаа өөр сургуульд шилжин суралцаж, эрдмийн зэрэг горилох ч байх” гэж ярьжээ.