БНХАУ-д төрсөн ч Шинэ Зеландын парламентийн гишүүн болсон Ян Жиан өөрийгөө Хятадын тагнуулч хэмээх яриаг цуурхал хэмээн үгүйсгэжээ. Тэрбээр энэ талаар өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр мэдэгдсэн юм.
Тэрбээр өөрийг нь хятад цустай, хятад хүн учраас сонгуулийн компанит ажлын үеэр "Хятадын тагнуулч" хэмээх цуурхал тарааж байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. Энэ жил 55 настай Ян Жиан "Аукланд" их сургуульд багшлах зорилгоор 1999 онд Хятадаас Шинэ Зеланд руу нүүсэн юм. Үүнээс хойш 12 жилийн дараа парламентийн гишүүн болсон Ян парламентийн танхимд анх үг хэлэхдээ Хятадын комунист намын лидер асан Дэн Сяопиний үгнээс иш татаж байв.
"Муур хулгана барих ажлаа сайн гүйцэтгэж байвал түүний хар эсвэл цагаан байх нь хамаагүй" гэж Ян сэтгүүлчдэд ярьжээ.
Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Энглиш сэтгүүлчдэд өгсөн ярицлагадаа Яны ард хятадууд бий гэх яриаг цуурхал гэж бодож явдгаа илэрхийлсэн аж.