Японы Засгийн газраас үхлийн аюултай шавьжны талаар зохих мэдлэг өгөхөөр сэтгүүлчдийн дунд хэвлэлийн бага хурал зарласан юм. Учир нь энэ шавьж Тромбоцитопени синдромын вирус тээж явдаг бололтой.
Хэвлэлийн бага хурлын үеэр энэ амьд болон үхсэн хоёр шавьжийг бусдад танилцуулсан юм. Гэвч амьд шавьж нь хэвлэлийн хурлын үеэр нэг ажилтны хувцасанд шингээд "оргон зайлсан" тул уг хуралд ирсэн сэтгүүлчдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Одоогоор алга болсон шавьж уг синдромын вирус тээгч эсэх нь тодорхойгүй. Харин уг вирусээр Японд цөөнгүй хүн өвчилж, тэдний 12 хувь нь нас барсан тоон баримт бий. Тиймээс хэвлэлийн хуралд ирсэн бүх хүмүүсийг өрөөнөөс яаралтай гаргаж, шавьжны хор цацсан аж. Уг шавьжинд хазуулснаас хойш хоёр долоо хоногийн дараа хүний биед нөлөөлдөг гэнэ.
Энэхүү синдром нь захын цусанд ялтсын тоо цөөрснөөс судасны ханын тэжээл багасч, үүний улмаас судасны уян чанар багасч аливаа даралт,цохилтыг тэсвэрлэх чадвар буурснаас гол төлөв их бие дээгүүр толбот хөхрөлт тууралтууд гарна. Иймээс ямар нэгэн гэмтлийн дараа цус гоожимтгой болдог аж.