Цасанд дуртай хэрнээ хүйтнийг үзэн яддаг хүмүүсийг Финландын зочид буудал урьж байна. Дээврээс бусад хэсэг нь 1.5 метр зузаан цасанд хучигдсан ханыг халаахад саун уураар дүүрдэг гэнэ.
Умард мөсөн далайд орших уг зочид буудалд цасан саунаас гадна мөсөн нь ч бий. Эзэн нь ийм саунуудтай болоход 10 жилийг зарцуулжээ. Тэрчлэн тус буудалд Финландын уламжлалт модон сауныг санал болгохын сацуу гадаа байрлах, умардын туяаг хараад сууж болох усан массажны онгоцонд орох боломжтой гэнэ.