БНХАУ-ын зүүн өмнөд нутгийн Фузянь мужийн Сямэнь хо тод ирэх сарын 3-5-нд БРИКС-- ийн буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын удирдагчдын дээд хэмжээний ес дэх уулзалт болно. Дэлхий нийтийг удирдан залахад тус байгууллагын гүйцэтгэх үүрэг, эдийн засгаа сэргээх болон даяаршлын хүндрэлийг даван туулах асуудлыг оролцогчид хэлэлцэх гэнэ. БРИКС хэмээн хураангуйлсан үсэг нь нийлээд хятад хэлээр “Алтан тоосгон орнууд” гэсэн утга илэрхийл- дэг байна. Эдгээр нь дэлхийн хөгжиж буй орнуудын дуу хоолой болсон улс юм.
Эдийн засгийн тогтвортой өсөлт нь БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засагт болон удирдан жолоодох үйлсэд гол үүрэг гүйцэтгэхийг илтгэнэ. Өнгөрсөн оны байдлаар эдгээр улс дэлхийн эдийн засгийн 23 хувийг бүрдүүлсэн нь 2006 оныхтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Сүүлийн 10 жилд тэдэнд дэлхийн ДНБ-ий өсөлтийн талаас илүү хувь нь ногджээ. “БРИКС-ийн хүрээн дэх хамтын ажиллагаа нь эдгээр оронд тус болсон төдийгүй хөгжиж буй бүх улсад дэлхийн асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрхийг бэхжүүлж өгсөн” гэдэгт Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жуань Зунзэ итгэлтэй байна.
Дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч буй Хятад улс энэ сард Шанхай хотноо БРИКС-ийн орнуудын Эдийн засаг, худалдааны сайд нарын уулзалт зохион байгуулж, гаалиар хавчих бодлоготой хамтран тэмцэж, худалдааны олон талт системийг бүхий л чадлаараа хамгаалахаар тохи- ролцжээ. Өнгөрсөн сарын эцсээр Бээжинд БРИКС-ийн орнуудын аюулгүй бай- дал хариуцсан өндөр түвшний тө- лөөлөгчдийн долоо дахь удаагийн уулзалт болов. Тэд дэлхий нийтийг удирдан жолоодох, терроризмтой тэм- цэх, кибер, эрчим хүч болон үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар санал бодлоо солилцсон юм.
Зургадугаар сард Шанхайд Сангийн сайд болон Төвбанкны дарга нар нь уулзаж, Хөгжлийн шинэ банк болон санхүүгийн хяналт зэрэг сал- барын хамтын хамтын ажиллагааг хүчтэй болгохоор тохиролцжээ. “Сямэньд болох уулзалт илүү тодорхой чиглэлээр хамтран ажил- лахад дэмжлэг үзүүлж, БРИКС- ийн орнууд хоорондын итгэлц- лийг бэхжүүлнэ” гэж Фуданийн их сургуулийн БРИКС-ийн орнуудын судалгааны төвийн захирал Шэнь И мэдэгдсэн байна. Хятад улс “БРИКС+” хэлбэрээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжиж буй орнууд болон олон улсын байгууллагуудтай яриа хэлэлцээ хийх замаар илүү өргөн хүрээнд түншлэх арга зам хайж буйг тус улсын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.
“Хэлэлцээний ийм хэлбэр нь бусад улсад боломж олгож, эдийн засгийн даяаршилд түлхэц өгнө” гэж Евразийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Я.Лисоволик үзэж буй. Өнгөрсөн 10 жилд хүрсэн ахиц дэвшилдээ тулгуурлан БРИКС-ийн орнууд зөвхөн Сямэнийн дээд хэм- жээний уулзалтад төдийгүй бас нэг алтан 10 жилд бэлэн байна.