“БНСУ, БНАСАУ хоорондын яриа хэлэлцээ сэргэх ёстой”. Төрийн тэргүүнээр ажилласан 100 дахь өдрөө тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийхдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ийн мэдэгдэв. “Яриа хэлэлцээгээ дахин эхлэх ёстой. Хүлээцтэй байх хэрэгтэй. Хэдэн арван жил тасарсан харилцааг сэргээхэд цаг хугацаа, ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
БНСУ-ын зөвшөөрөлгүйгээр АНУ Умард Солонгост байлдааны ажиллагаа явуулахгүй гэдгийг Мүн Жэ Ин батлан хэлэв. “Солонгосын хойгт дахин хэзээ ч дайн дэгдэхгүй” хэмээн тэрбээр амласан байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан дайсагнасан мэдэгдэл хийснийг АНУ шийдвэр төгс гэдгийг харуулж, “БНАСАУ-д нэмж дарамт шахалт үзүүлэхийг оролдсон хэрэг” гэж Өмнөд Солонгосын удирдагч тайлбарлалаа.
“Солонгосын хойгт явуулах цэргийн аливаа ажиллагаагаа АНУ Өмнөд Солонгостой зөвшилцөх ёстой. Вашингтон бидэнтэй урьдчилан зөвлөлдөнө гэдэгт итгэлтэй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Түүхэн үйл явдлууд Өмнөд Солонгос, Япон хоорондын харилцааг хөгжүүлэх замд саад болох ёсгүйг Мүн Жэ Ин мөн тэмдэглэв. “Тиймээс бид түүхийн асуудалд түүх гэдэг утгаар хандаж, одоо болон ирээдүйн хамтын ажиллагаанаас салгах ёстой” гэдгийг онцолжээ.