Энэтхэгийн Мумбай хотод цэнхэр өнгөтэй нохой үзэгдэж эхэлсэн нь нутгийн иргэдийг гайхшруулжээ. Учир нь уг нохой Касади голын эрэг орчмоор идэш хайж яваад усанд орсон тул ийм өнгөтэй болсон гэнэ. Энэ талаар амьтны эрх хамгаалагчид анх сошиал ертөнцөд тавьсан бөгөөд голын усыг бохирдуулахын эсрэг байгаагаа илэрхийлжээ. Касади гол үйлдвэрлэлийн хог хаягдалд дарагдаж, бохирдсон бөгөөд нутгийн иргэд тус голоос ус уувал хорт хавдар, элэг болон бөөрний өвчин, арьсны янз бүрийн өвчлөлд өртөх магадлалтай гэж албаны хүмүүс сануулав. Түүнчлэн уг хортой ус нүдэнд орвол сохрох аюултай гэнэ.
Уг голын уснаас дээж авч, шинжилгээнд хамруулсан. Үр дүнд нь үйл ажиллагаа явуулдаг "Нави Мумбай" группийн цэвэрлэх байгууламж хангалттай ажилладаггүй, тэр ч бүү хэл голын усанд амьдардаг загас, жараахайд ч хор хөнөөлтэй болохыг нь илрүүлсэн. Орон нутгийн загасчдын ярьснаар үйлдвэрлэлийн хог хаягдлыг голын усанд хаях болсноор Касади голоос загас барих боломж багассан байна.