АНУ-ын тагнуулын төв газар Испанийн Барселона хот алан хядагчдын бай болж магадгүй талаар Испанийн цагдаа нарт хоёр сарын өмнө сануулж байжээ. Тус улсын Эль Перидойчи сонин энэ талаар мэдээлсэн юм. АНУ-ын тагнуулынхан Английн Лондон, Шведийн Стокхолм, Германы Берлин болон Францын бүс нутагт болсон халдлагын дараа Европын бусад орнуудад ч халдлага болж магадгүй талаар мэдээлж байв.
Испанийн дотоод хэргийн сайд Жоакум Форны ярьснаар бол нас барсан иргэдийн тоо өсөх магадлалтай гэж үзжээ. Учир нь шархдаж, гэмтсэн хүмүүсийн заримынх нь бие тааруу байгаа аж. Нас барсан иргэдийн гурав нь Германы иргэн болох нь тогтоогдсон. Мөн Грек, Бельгийн иргэд ч нас баржээ.