Нобелийн энхтайваны шагнал хүртсэн пакистан охин Малала Юсуфзай Оксфордын их сургуульд суралцахаар боллоо. Пакистаны Сват тосгонд мэндэлсэн Малала охин орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн сурах эрхийн төлөө 11 настайгаасаа тэмцэж эхэлсэн нэгэн. Үүнийхээ гороор талибанчуудын халдлагад өртөж, тархиндаа буудуулсан ч золоор амьд үлдсэн юм. Түүнээс хойш дэлхий дахинд улам алдартай болсон Малала 16 настайдаа НҮБ-ийн индэр дээрээс илтгэл тавьж байв.
Улмаар 2013 онд "Намайг Малала гэдэг" гэх өөрийн амьдралын тухай ном бичиж, "Time" сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулсан түүхтэй.
Тэгвэл энэ жил 20 настай Малала охин Оксфордын их сургуулийн урилгыг хүлээн авчээ. Тэрбээр энэ сургуульд философи, улс төр болон эдийн засгийн чиглэлээр суралцах аж.
Сонирхуулахад, Малала одоо ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй тэмцдэг хэвээрээ буй.
Пакистанаас Нобелийн шагнал хүртсэн хоёр хүний нэг бол Малала. Түүнчлэн уг шагналыг авсан хамгийн залуу төлөөлөгч болсон билээ.