Багш гэхээр заавал нүдний шилтэй нэгнээр төсөөлөх хэрэггүй гэдгийг Өмнөд Солонгосын нэгэн багш жишээ авч болох аж. Түүнийг И Мин Гю гэдэг бөгөөд бага сургуульд багшлахаас гадна бодибилдингээр хичээллэдэг нэгэн. Тэр ч бүү хэл сургуулийн захиргаа түүнийг дэмжиж, янз бүрийн тэмцээн уралдаанд оролцоход нь тусалж дэмждэг гэнэ. Үүнээс гадна чөлөөт цагаараа студид зургаа авхуулж, бүр дэлхийд алдартай "Cosmopolitan" сэтгүүлийн нүүрийг чимж, уг сэтгүүлд ярилцлага өгснөөр бүр ч алдартай болжээ.
Хэдийгээр бодибилдинг болон эрэгтэй загвар өмсөхөд тохирсон, бас хэнээс ч дутахгүй боловч тэр багш мэргэжлээ орхиогүй. Харин ч хүүхдүүдтэй ажиллахдаа сэтгэл хангалуун байдгаа сэтгүүлчдэд ярьж байв. Тэрбээр энэ талаар "Намайг сонсож, үгийг минь дуулгавартай дагах сурагчдаа хараад багш болох шийдвэр гаргасандаа баяртай байдаг" гэж ярьжээ. Мөн И Мин Гю одоогоор ганц бие байгаа бөгөөд шинэ амьдрал зохиоход бэлэн бус гэж өгүүлсэн гэнэ.