Малайзийн султаны ганц охин, гүнж Тунку Тун Аминах Султан Ибрахим жирийн нэгэн хагас мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Нидерландын иргэн Деннис Мухаммад Абдуллахтай гэрлэжээ. Энэ жил 28 настай Деннис болон Йохорын Султаны охин 31 настай гүнж Тунку нар Сингапурын нэгэн кафед анх танилцсан аж. Энэ үед Тунку амарч байсан бол түүний ирээдүйн нөхөр нь Сингапурын хөлбөмбөгийн багийн маркетингийн менежерээр ажиллаж байжээ.
Тэд танилцаад гурван жилийн дараа Деннис кристиан нэрнээсээ татгалзаж, Исламын шашинтай болсон юм. Уг нь түүний жинхэнэ нэрийг Деннис Вербаас гэдэг аж.
Гүнж Тунку Тун Аминах бол Малайзийн хамгийн хүчирхэг султаны нэг болох Султан Ибрахим Ибни Алмархум Султан Искандерийн ганц охин гэнэ. Нидерланд эр болон малайз гүнж хоёр муслим шашинтны ёсоор Малайзид гэрлэсэн байна. Уг хуримд зөвхөн ойр дотны цөөн хэдэн хүн л оролцжээ.