Америкийн дуучин Ариана Грандегийн концертийн үеэр болсон халдлагын улмаас 22 хүн нас барж, 59 хүн гэмтэж бэртсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд болсон уг халдлагын хохирогчдод туслах үүднээс англичууд "We Love Manchester Emergency Fund" хэмээх буяны сан нээсэн юм. Тэгвэл тус санд хандив өгсөн хүмүүсийн буянаар 24.5 сая ам.доллар цугларсан байна. Энэ мөнгийг хохирогч тус бүрт хувааж өгөх гэнэ.
Уг буяны санг үүсгэн байгуулсан Шуе Мурфи "Энэ мөнгө бол хохирогчдын гэр бүлд өгч буй олон нийтийн бяцхан хандив юм" гэж ярьжээ.
Энэ мөнгийг хувааснаар хохирогч тус бүр 324 мянган ам.доллар авах аж.
Хандивын зарим мөнгийг дуучин Ариана Грандегийн зохион байгуулсан "One Love benefit concert" хэмээх хандивын тоглолтоос цуглуулжээ.