Шведийн баруун зүгт орших Вармланд мужийн ойд цагаан хандгайн сүрэг үзэгдсэн нь цахим ертөнцөд бичлэг болон таржээ.
Цагаан хандгайн сүрэг жил бүр багасаж буй. Одоогоор зөвхөн Швед улсад 100 гаруйхан л үлдсэн гэж таамаглаж байгаа юм. Сонирхуулахад, Хандгай бол Монголын хамгийн том амьтан гэдэг. Хэдийгээр Хандгай их ховордож, улаан номд багтаж байсан ч түүнийг аврах ажиллагаа дэлхийн олон оронд явагдсан тул өдгөө сөнөх аюулаас аврагдсан гэж үзэж болно. Харин цагаан хандгай бол тэр бүр судлагдаж амжаагүй амьтан. Тиймээс энэ бичлэг цагаан хандгайг судлахад тус болно гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, хандгайн эрийг Мэнж, эмийг Сүндэс гэдэг аж.