АНУ-д иргэний дайн дэгдэх дүр зураг идэвхжлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйл явдлыг хожлын нүүдэл болгох байр суурьтайг ардчилсан намынхан ойлгож буй бололтой. Түүнд итгэл үл үзүүлэх найдвар үгүй болсон тул Д.Трампыг эсэргүүцэгчид эцсийн аргаа хэрэглэхээр шийджээ. Үнэндээ Америкийн нийгмийг донсолгоход нэг их ажил удахгүй аж. Эдийн засаг, яс үндэс, шашин болон туулсан түүхэндээ хандах хандлагын хувьд тархай бутархай. Энэ удаа яс үндэс, түүхэн хагарал үүссэн тухай “Geo-politica” цахим хуудсанд мэдээлжээ.
Муж улсын эрх баригчид нь хөшөө дурсгалтайгаа тэмцэхээр гэнэт шийджээ. Өмнөдийн төлөө тэмцэж байсан, Иргэний дайны баатрууд нүд үзүүрлэгдэв. Эл шарх өнөө болтол хөндүүрлэсэн хэвээр байдаг аж. Америкчуудын олонх нь тэдний өөрсдийн үздэгээр дайнд ялагдсан холбоотнуудын талынх гэнэ. Тэд өмнөдийнхний бэлгэдлийг ашиглаж, баярыг нь тэмдэглэдэг байна. Өмнөд муж улсууд дахь ёс заншлын мэдээлэл ч онцгой нөлөөтэй ажээ.
Вашингтон хотоос ердөө 100 км зайтай орших Виржинияд үймээн болсон нь сонин. Шарлотсвиллийн генерал Лигийн хөшөөг буулгахыг эсэргүүцэгчид гэж зэвсэглэсэн, хэт барууны үзэлтэй хэдэн зуун хүн гудамжинд гарчээ. Эрхээ хамгаалахын тулд үндсэрхэг үзэлтнүүд саваа, бороохой, бамбай, автомат буу барин боссон байна. Мөн өдөр тус хотын гудамжинд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагчид болон шашны цөөнхийнхний жагсаал болж таарчээ. Өргөн олны хамарсан зодоон болж, жагсагчдыг хүчээр тараасан цагдаагийнхан ялсан гэнэ.
Болсон үйл явдал хурдан гүйлгэж хардаг дээр нь тавьсан, өнгөт хувьсгалуудын найруулагчийн жүжигтэй адил байв. Цэргийн хуучин дүрэмт хувцас өмссөн холбоотныхонтой уулзсан Ерөнхийлөгч Уильям Мак-Кинли умардынх, өмнөдийнх гэсэн тэмцэлд албан ёсоор цэг тавьснаас хойш 119 жилийн нүүр үзжээ. Тэр уулзалтын гэрэл зураг дахин эвлэн нэгдсэнийг бэлгэддэг. Тэгэхэд генерал Ли албан ёсоор үндэстний баатар болсон юм. Одоо түүний хөшөөг буулгаж, үүгээр далимдуулан арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагчид болон хэт барууны үзэтнүүдийг гудамжинд гаргаж байна. Хэв журам сахиулахын тулд цагдаагийнханд хүч хэрэглэх тушаал өгчээ.
Шарлотсвиллд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл илэрснийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама буруушаагаад, Нельсон Манделагийн “Хэн ч арьсны өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээс болоод нөгөөгөө үзэн ядах үзэлтэй болж төрдөггүй. Хүн үзэн ядахыг сурдаг бөгөөд сурсан хойноо эргээд хайрлаж сурах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл хайр хүний сэтгэл зүрхэнд хамгийн ойр байдаг зүйл” гэж хэлснийг эш татжээ. Гэтэл Д.Трамп мэдэгдэл хийж, хүчирхийллийг зэмлэн буруушааж, нэгдмэл байхыг уриалсан нь эсэргүүцэлтэй тулгарсан байна. Америкийн Лексингтон хотын дарга Жим Грей жишээ нь, “Шарлотсвиллийн эмх замбараагүй байдал холбоотнуудын хоёр ч хөшөөг буулгах ажлыг түргэтгэхэд хүргэлээ” хэмээн мэдэгджээ.