ОХУ-ын нэгэн иргэн баавгайн дайралтаас амьд гарчээ. Холливудын шилдэг кино "The Revenant"-ын түүхийг бодит амьдрал дээр давтсан энэ эрийг Александр Лопакин гэдэг. Тэрбээр ойд мөөг түүж, түүнийгээ борлуулдаг нэгэн.
Нэрт жүжигчин Леонардо ДиКаприогоос ялгаатай нь орос эр ямар нэг зэвсэггүй, нүцгэн гараараа бор баавгайтай тулалдсан байна. Гэхдээ 44 настай Александр багагүй гэмтэл авч, амьд үлджээ. Тэрбээр төрөлх тосгоноосоо 10 км зайд, ойд мөөг түүж яваад бамбаруушаа дагуулсан бор баавгайтай халз тулгарчээ.
Бамбаруушаа аюулгүй гэж үзсэн ойн баавгай түүнийг гэмтээгээд л орхисон байна. Орос эр түүсэн мөөгөө үүрээд өөрөө ойгоос гарсан бөгөөд хүний бараа харангуутаа тусламж дууджээ. Александр амьд үлдсэндээ их баяртай байгаагаа сэтгүүлчдэд ярьсан юм.
Түүнийг орон нутгийн эмнэлэгт энэ сарын 3-нд хүргэж өгсөн бөгөөд одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй. Александр өмнө нь мөөг түүж байхдаа цөөнгүй удаа баавгайтай нүүр тулж байсан юм. Гэхдээ баавгай түүн рүү дайрсан тохиолдол анх удаа боллоо гэж ярьжээ.