БНСУ-д зочилсон гадныхан тус улсад амьдрах хүсэлтэй байдаг. Гэвч ихэнх солонгосчууд эх орон нь бусдаас юугаараа давуу болохыг огт ойлгодоггүй гэнэ. Гадны жуулчдыг татдаг тус улсын 11 шалтгааныг нэгэн цахим сайт сонирхуулжээ.
1. Хаанаас ч хямд үнэтэй архи авч болно.
Ихэнх улс, оронд архи, согтууруулах ундааг зөвхөн зөвшөөрөлтэй бүсэд, өндөр үнэтэй зардаг. Харин Өмнөд Солонгост булан тойроод л архи зардаг дэлгүүрийг олж болно. Үүнээс гадна нэг шил сөжү гэхэд 1300 вон буюу ойролцоогоор нэг доллароор авч болно.
2. Хаана ч ууж болно
Зарим улсад зөвхөн архи, пиво зарах эрхтэй газруудаар л хатуу юм хүртэж болдог бол Өмнөд Солонгост ийм хууль байдаггүй. Гудамжинд сөжү уугаад сууж байх солонгос хүнтэй таарвал гайхах хэрэггүй гэнэ.
3. Шөнийн цагаар алхахад аюулгүй
Та шөнийн цагаар айх айдасгүйгээр гудамжинд явж чадна. Учир нь ихэнх дэлгүүр болон хоолны газрууд оройн цагаар нээгддэг тул шөнөөр хүний хөл тасардаггүй. Тиймээс гэмт хэрэг ч бага гардаг гэнэ.
4. Нийтийн тээвэрт хоол идэж болно
Азийн ихэнх оронд нийтийн тээвэр, метронд хоол идэж, ундаа уухыг хориглодог. Зөрчвөл өндөр торгуультай. Харин БНСУ-д бол метронд кофитойгоо ороход хэн нэгэн нь таныг шүүмжлэхгүй.
5. 24 цагийн хүргэлтийн хоолнууд
Энэ улсад та хоол авах мөнгөтэй л бол өлсөнө гэдэг ойлголт үгүй. Учир нь 24 цагийн хүргэлтийн хоолны үйлчилгээ ихтэй бөгөөд хэдийд ч залгасан тэд таны гэрт очиход бэлэн байдаг. Бас цайны мөнгө өгөх шаардлагагүй.
6. Онлайнаар бараа захиалахад өдөрт нь хүргэнэ
Онлайнаар бараа захиалахад өдөрт нь зарим үед цагийн дотор л таны хүссэн барааг гэрт чинь хүргэж өгнө.
7. Дэлхийн хамгийн хурдан интернет
Та Өмнөд Солонгосын хаана ч очсон дэлхий дээрх хамгийн хурдан интернет бий. Өөр аль ч улсаас ийм хурдыг мэдрэхгүй.
8. Метроны зогсоол бүр ариун цэврийн өрөөтэй
Гудамжаар явж байхад морь харах шаардлага гарвал албан газрын бараадаж, хүн амьтан царайчлах шаардлагагүй. Ердөө л хамгийн ойрхон метроны буудалд очиход л хангалттай.
9. Хулгайд юмаа алдахгүй (монголчууд л таарахгүй бол)
Өмнөд Солонгосчууд өөрийн л биш бол хүний юмаар оролддоггүй. Тиймээс олон нийтийн газарт бүх зүйлсээ эзэнгүй орхиход санаа зовох зүйл бага.
10. Дэлгүүрээс юм худалдаж авахад нэмэлт такс бодох шаардлагагүй
Зарим улсын дэлгүүрт бараануудаа такс бодоогүй үнээр лангуунд тавьж, харин бараагаа уншуулахад татвар нэмэгддэг. Тэгвэл Өмнөд Солонгост ийм бэрхшээл байдаггүй. Ямар ч барааг татвар нэмэгдсэн үнээрээ лангуунд байрлуулдаг.
11. Цэвэрхэн нийтийн тээвэр
Хэдийгээр нийтийн тээвэрт юм идэхийг хориглодоггүй ч Өмнөд Солонгос улс хамгийн цэвэрхэн нийтийн тээврээр үйчлүүлдэг юм. Мөн нийтийн тээврийн хуваарь ойлгомжтой учраас төөрнө гэдэг ойлголт бараг үгүй.