Баянзүрх дүүргийн нутагт нэг эмэгтэйг 10-аад хоног гэртээ байлган барьцаалж, гадагшаа гаргахгүй хүнтэй уулзуулахгүй байсан хэрэгт сэжиглэн Төрбатын Онон гэх залууг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. М гэх бүсгүйг сураггүй хэд хонолоо гэж ар гэрийнхэн нь цагдаад хандсанаар эрэн сурвалжилж, барьцаанд байлган зодож, тамалж байсныг нь тогтоосон тухай тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн мэдээлэв.
Хэрэгт сэжиглэгдсэн Т.Ононгоос өчигдөр мэдүүлэг авахаар хаана байгаа газрыг нь тогтоохоор ажиллаж байв. Тэрбээр бусдыг хүчирхийлсэн хэрэгт нэг бус удаа ял шийтгүүлж байсан бөгөөд томоохон компанийн захирлын хүү гэнэ.